ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ улсын зардлаар гадаадад сургасан томоохон албан тушаалтнуудыг зарлалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газраас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болж байна.

ШУУД ҮЗЭХ:

Өнгөрөгч сард тус байгууллагаас явуулсан шалгалтын арга хэмжээ, илэрсэн зөрчлөөс гадна урьж шөнө ажиллагаа явуулж "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг цагдан хорисон талаар болон бусад олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн мэдээллийг энэ үеэр өгч байна.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү доорх мэдээллийг өглөө. 

Зам тээврийн Дэд сайд асан хүүхдээ улсын зардлаар гадаадад сургажээ 

 ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг бөгөөд 2016 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна. Үүнээс мэргэжлийн сургалтад 25, баклаврын сургалтад 56, магистрийн сургалтад 20, докторантурт 6 хүн суралцаж байна.

Харин гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаад улсад суралцан төгсөж ирснээс 39 нь ажилд ороогүй гадаад улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 нь хүний нөөцийн бүртгэлд орсон буюу ажилд орж чадаагүй байна.

Мөн 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын есөн хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,  7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тус газарт хэрэгжихгүй өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байна. 

2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцахаар явсан байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус, ил тод бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй байна. Дээрх оюутнуудаас Б.Түвшинбат, Ж.Отгонбаяр, Б.Бадрал, Б.Гангэрэл, Ч.Лхагвасүрэн, Ч.Батсайхан нарын зургаан хүн тус газарт ажиллаж байгаад мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа бол бусад 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна.

Тухайлбал, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна. Иймд   ИНЕГ –ын  Хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, гадаадад оюутнуудыг тэтгэлэгт суралцуулах талаар тусгайлсан журмыг боловсруулж мөрдөх шаардлагатай гэж үзэж байна.

Нэг компани 10 жил дараалан тендерт шалгарсан зөрчил илрүүлэв

ХХААХҮЯ-наас зарлагдаж буй зарим тендерийн нэр өөрчлөгддөггүй жил бүр давтан зарлагддаг. Тухайлбал, микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд нэг компани дагнан шалгарч ажлыг гүйцэтгэсэн байдаг. Ажлын үр дүн илт мэдэгдэхгүй, харагдахгүй ажлууд тендерээр хийх нь түгээмэл байна. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүн ямар байгаа талаар дүгнэн хянаж үздэггүй байна.

Орон нутгийн мал эмнэлэгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн 4 хүн илт ашиг сонирхлын зөрчилтэй байна

Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхчулуун, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн А.Саруулжаргал,  Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Х.Санигаж нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдсон.

  • Нэр дэвшигч Д.Мөнхтүвшин нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Батбулганы 100 хувь үүсгэн байгуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх “Мөнгөлөг амьдрал” ХХК-ийн талаар мэдүүлээгүй.
  • Нэр дэвшигч Г.Мөнхчулуун нь өөрийн үүсгэн байгуулж, дүрмийн сангийн 99,31 хувийг эзэмшдэг мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх "Энхсүрэгтэн" ЗБН, мөн гэр бүлийн гишүүн өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Тунгалагийн үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг “мал эмнэлгийн үйлчилгээ, гадаад, дотоод худалдааны” чиглэлээр үйлчилгээ эрхлэх үндсэн чиглэл бүхий “Дэлгэрэхговь” ХХК-иудын талаар мэдүүлээгүй.
  • Нэр дэвшигч А.Саруулжаргал нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү А.Саруулсайхан, А.Саруулбаатар, төрсөн эцэг Д.Амгалан болон өөрийн үүсгэн байгуулсан  /захирлаар төрсөн эцэг Д.Амгалан бүртгэлтэй/ Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэх "Угтаалчандмань" хоршооны талаар мэдүүлээгүй.
  • Нэр дэвшигч Х.Санигаж өөрөө болон хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Алиша, төрсөн дүү Х.Акбота, төрсөн хүү С.Хазирет нарын үүсгэн байгуулсан Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх "Айым" хоршоог үүсгэн байгуулж, захирлаар төрсөн хүү С.Хазирет бүртгэлтэй талаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг "Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд" хэсэгт тус тус мэдүүлээгүй.

Иймд “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй" гэж заасныг хэрэгжүүлж ажиллах талаар сануулан, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн.

2018 оны 9 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

Мөрдөн шалгах ажлын чиглэлээр товч мэдээлэл:

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 9 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 54 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3-аар бага буюу 5.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. /2017 оны 9 дүгээр сард 57 гомдол, мэдээлэл шалгасан/

Гэмт хэргийн шинжтэй 54 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав

Хүлээн авсан 54 гомдол, мэдээллээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 19 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 64.8 хувьтай байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ХАХА
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
БУРУУ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.69.93] 2020/11/10
Улёын мөнгөөр суалцжээ гэж мэдээлдэг АТГхэрэггүй. Эргэж төлүүлж арга хэмжээ авахгүй бол энэ бгууллага хэрэг бна уу?
0 | 0 Хариулах
Оюухай [64.119.20.2] 2018/10/8
Эрх мэдлээ ашгилсан сэтгэлгүй дарга нарын сурч боловсрох сонирхолгүй эрхийн балай болчихсон тэнэгүүд улсын мөнгийг үрэн таран хийж явсанаас хал үзэж амьдрах ухаан сууж хэрсүүжсэн ардын хүүхэд явбал ядаж эх орондоо хэрэгтэй юмдаа
1 | 0 Хариулах
зочин [182.160.37.35] 2018/10/3
хүнийг хүн чанар, хүмүүжлээр нь, ажилдаа хэр сэтгэлтэй хандаж байгаагаар нь шалгаруулж ажилд авдаг болмоор байна, тэгэхгүй бол гадаадад сурсан гэх нэртэй томчуудын хүүхдүүд дипломоороо бамбай хийн төрийн албанд шургалсаар байна, тэд юу ч хийхгүй, хийх сэтгэлгүй, дарга болох л сонирхолтой хүмүүс, мэргэжлээрээ юм бүтээе гэсэн сэтгэл байхгүй хүмүүс
1 | 0 Хариулах
Jenko [103.9.90.2] 2018/9/30
Piaazdaa gulug yumaa neeree mongolig uZen yadaj bna gadaad ru zailxiinsan
1 | 2 Хариулах
Зочин [64.119.20.54] 2018/9/27
АТГ дүр эсгэж ажилласан нэр зүүхээс ичих хэрэгтэй.Зөрчил, шамшигдал илрүүлэх та нарын үүрэг.Улсын мөнгийг идэж хагартлаа баяжсан, албан тушаал наймаалцсан, дархан цаазтай уул ухаж барилга барьдаг, хотын төвд орон сууц, барилгын цонх, орц гарц хааж байшин барьдаг, Туул голын эрэг сав газраар өчнөөн барилга барьж байгаа хүмүүстэйгээ тэмцэж арга хэмжээ аваач. Жирийн иргэдэд төмөр замын хажууд, ой модны захад, Туул голын эргээр байтугай зуслангийн газар ч олоход бэрх.Хахууль өгч, авч газрын зөвшөөрөл өгч байгаа хүмүүсийг илрүүлээч, таслан зогсоогооч.
1 | 0 Хариулах
Kana [69.250.174.52] 2018/9/26
Ter zardliig ni 10 daxin nugalj toluuleed etseg ehiig n bugdiig n shorond hori
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.188] 2018/9/25
Shaaaaal zavharsan niigem yumaaa, bur alham tutamdaaa zavshchih setgelgeetei estoi hugjihguueee
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.211] 2018/9/25
Irgenii nisehiihen uneheer davartsan novshnuud shuu. Ah duuseeree esvel bugs buuruuruu holbogdson humuus l gadagshaa yavj surdag. Neelttei tsarailj zar tavisan bolchihood buh zuil hushignii ard boldog. Hun ajild avahdaa ch gsn neg ch zar tavihgui tegsen hernee baahan shine humuus ajild orchihson. Asuuhaar ter dargiin duu ene dargiin huuhed geed l... Medehguiee uneheer yalzarsan gazar. Ajillaj baigaa humuus ni buur evlerchihsen. Ug n duu hooloigoo niiluuleed eserguutseed ehelbel naad dargantsaruud chn ingej davarch chadahgui shuu dee. Honi tsarailaad l...Huvia borluulj dovoo sharluulj baival boloo gej bodoj baigaa bol margaashaa chi uuriihuu garaar ustgaj baina gesen ug shuu dee
7 | 0 Хариулах
Зочин [202.21.106.128] 2018/9/25
Дандаа жижиг жараахайнуудаа бичижээ. Хэвээ Акул баридаг болноо АТГ-ынхаан
1 | 0 Хариулах
Зочин [64.119.23.244] 2018/9/25
Буцааж төлөхийг шаардаж байна!
4 | 0 Хариулах
Irgen [64.119.23.244] 2018/9/25
Байнга ингэж байгааг нэг мөр болуиулаачээ. Оюунгэрэлийн хүү хөтлөгч Идэр хэн билээ тэр гэхэд бас ингэж сурсан биздэ тэгээд юу хийж бна?
7 | 0 Хариулах
Зочин [64.119.27.43] 2018/9/25
Зардалыг нь өөрсдөөр нь төлүүл мөнгөөр нь сургууль цэцэрлэг барь
3 | 0 Хариулах
Зочин [64.119.25.85] 2018/9/25
АТГ зөвлөмж гаргаад яахав дээ. Өөрсдөөр нь улсын мөнгийг буцааж төлүүл л дээ. Наад хүмүүс чинь дандаа боломжтой, ямар нэг байдлаар мөнгө идсэн л хүмүүс байна шд
6 | 0 Хариулах
Irgen [202.55.191.130] 2018/9/25
Manai Comedian Ider-Od bas l tetgelegeer surj ireed mergejileeree ajillahgui yvaad bgashdee. Uyel ah n nisehiin Bat Engineer. Ymar humuus tetgeleg avaad bdag n todorhoi bgazdee. Ednii tetgelegt hutulbur zuvhun internal source oor l yvagddag bh. Ugui bsn bol bid nar yadaj harj ursuldunu shdee.
11 | 3 Хариулах
Зочин [122.201.19.166] 2018/9/26
Ээж нь Гадаад нөхөртэй Ногоон нүдэн лам Оюунгэрэл шүү дэ. Ээжийгээ гишүүн байхад жаалаа биз..
0 | 0 Хариулах
ZOchin [202.55.191.130] 2018/9/26
Nagats ah n nisehiin Bat engineer Oyungereliin tursun duu shuu dee
1 | 0 Хариулах
Zochin [202.55.191.130] 2018/9/26
Bat engineeriin huu ch bas tetgelegeer suraad irtsen bga
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.203] 2018/9/25
ulsad uchiruulsan hohiroliign baragduul!
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.203] 2018/9/25
tegeed hariutslaga tootsoochee
5 | 0 Хариулах
түмэн үгний таглаа [103.57.95.97] 2018/9/26
уучлаарай. хууль эрхзүйн үндэслэл байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/9/25
chadaj bgaa ymand arga baihgui ymdaa
0 | 2 Хариулах
Зочин [110.165.196.186] 2018/9/25
Tegeed hariutslaga tootsohgui baij myanga medegdeed yahavde, ugaasaa ene uls avilgaldaa jivj bgaag bugd l medej bgaa.. Darga naraa tolgoig ni ileed l ungurnu du, yag nuguu darga nariinhaa huuhduud ulsiin munguur avilgalchdiihaa zalgamj halaag beldeel..
7 | 0 Хариулах
зочин [103.26.195.104] 2018/9/25
Арай л хэтэрхий юм даа жирийн иргэдийн хүүхдэд ямар ч боломж алга сурлагатай байгаад ч хэрэг байхгүй, бүх юм хаалттай байдаг ялсан намын дарга нарын хүүхдүүд л тэр тэтгэлгийг авдаг байх, манай хүүхэд хувийн компанид ажилладаг Удирдлагын академийн гарагийн ангид 2 жил сурахдаа өөрөө төлбөрөө төлөөд бас долоо хоног бүр 1 өдрийн цалингүй сурсандаа
1 | 2 Хариулах
Зочин [103.57.95.97] 2018/9/26
Гарагийн анги гэхээр яах уу? архи, завхайрал 2 уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.167] 2018/9/25
Залуус яаж чадаж бнаа. Аавынхаа хулгайн мөнгө, төсвийн мөнгө завшиж сурч чадах ёс зүй гэдэг ч дээ.
10 | 0 Хариулах
Зочин [60.240.79.154] 2018/9/25
Төрийн сангийн зээлээр сураад ирээгүй тэндээ байгаа зөндөө хүмүүс байдагшдээ.
7 | 0 Хариулах
Зочин [120.16.183.152] 2018/9/25
Маниус нь сурч, давхар ажил хийж үхтрээ зүтгэж байхад, дарга нарын хүүхдүүд нь татварын мөнгөөр гадаадад очиж сурсан ч зүйлгүй дэмий тэнэж явдаг юм байна... Нүгэл нь нүдээрээ бүлт үсрэг..
21 | 0 Хариулах
Зочин [139.5.217.13] 2018/9/25
ннгэж зарллаа гээд яах юм. толгойдоо гаргаж давруулсан юмуудыг.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.6] 2018/9/25
Энэ хүүхэд нь шударгаар ур чадвараараө шалгарсан ч юм бил үү. Арай л ерөнхийлөөд байна уу даа
1 | 5 Хариулах
Хуульч [64.119.23.253] 2018/9/25
МАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ГАРТ ДУНДААС ДЭЭД ШАТАНДАА ГҮНЗГИЙ АВТАЖ 60НТЭРБУМЫНХНЫ АСУУДАЛ БОДИТОЙ БӨГӨӨД ЯМАР ХОР УРХАГТАЙ БОЛОХЫГ АТГ - ЫН ӨНГӨЦХӨН ЭНЭ МЭДЭЭЛЭЛ БАТЛАН ХАРУУЛЖ БАЙНА !!! МӨНГӨ ТӨЛЖ АЛБАН ТУШААЛД ШУРГАЛСАН ЛУЙВАРЧИД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЯМАР ХЭЛБЭРЭЭР ИДЭЖ АШИГЛАХ БҮХ БОЛОМЖИЙГ ХАЙЖ НАРИЙН ТООЦООЛЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ЦУСАЛЖ БАЙНА !!!
3 | 0 Хариулах
Зочин [182.160.5.133] 2018/9/25
[хориотой үг], ene ulsad chin nom jurmaaraa huuliin daguu yavdag ajil uureg gej bn uu? Haa saigui bgaa ene ih teneglel bugshirsan zavaan zuiliig harahaar bodohoor l [хориотой үг] hurdeg bolloo shu :|
3 | 0 Хариулах
Unshigch [66.181.161.32] 2018/9/25
Hamgiin Saihan Medee bn.Turiin zavhral,tumnii hohirliig ingeed shiidvel ard tumnii nuruu teniine dee.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/9/25
ЭНЭ АТГ ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ЯАРАЛТАЙ ТАТАН БУУЛГААЧЭЭ, ЭСВЭЛ ХАРЪЯАЛАЛЫГ НЬ ЗАСГИЙН ГАЗАРТ НЬ ӨГӨӨЧЭЭ
2 | 3 Хариулах
Зочин [202.126.89.61] 2018/9/25
Харин ч хэрэг илрүүлээд байгаан бишүү.
0 | 0 Хариулах
Onon [202.9.41.202] 2018/9/25
Suraad eh orondoo ihiig hiij buteej baiwal amitnii alag ursiig alaglah hreg yun ali n ch yaahwdee. Shudraga orsoldoh n zuitei
2 | 5 Хариулах
Зочин [59.153.84.70] 2018/9/25
Та нараас авдаг татвараар хүүхдээ гадагшаа явууллаа гээд ойлгочих чи ч өөрөө хүүхдээ төлбөртэй сургуульд өгч чадахгүй байгаа биздээ
20 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2018/9/25
Чамлаад яахав ажлаа хийсэн болж байгаа нь их юм даа. Жинхэнэ хийх ёстой ажлаа утгаар нь хийгээд эхэлвэл хутга шөвөг болно л доо оркууд.
2 | 2 Хариулах
Зочин [59.153.84.70] 2018/9/25
Хутга шөвөг болоод байвал буу шийдэм бариад хандыг дарах л хэрэгтэй шд, даанч тийм хатан зүрхтэн өнөө цагт алга даа
1 | 0 Хариулах
Болормаа [202.179.24.130] 2018/9/25
Байгаль орчны сайд асан Барсболдын үед үүнээс ч илүү хүүхэд яамны зардлаар сурсныг санаж байна. Яахараа энэ яам аливаа нэг намын харьяанд ирэхээрээ сүйрдэг, ямар хүн ирэхээрээ арай дөнгүүр босгодог юм болоо????????
10 | 0 Хариулах
zochin [202.131.246.114] 2018/9/25
Zam teevriin said san Darvak bolio. Ene nukhriig sain shalga. gadgshaa zunduu zugaalsan. dandaa busness classaar nisej baisan.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.42.97] 2018/9/25
хэн юм бэ зт-ийн сайд гэвэл ж.батэрдэнэ дарвак гэвэл дэд сайд цогтгэрэл болчоод байна аль нь юм ?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.97] 2018/9/25
ганзоригийг барьж гийгүүлж дээ буцаагаал тавьчих биз
9 | 1 Хариулах