Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

CIRCLE K КОНВИНЕНС СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн 25 оронд 14,000 орчим салбартай дэлхийн хамгийн том  конвиненс сүлжээ дэлгүүрийн нэг Circle K нь Монголынхоо хэрэглэгч нарт 24 цагийн турш үйлчилж эхэлснээс хойш 8 дахь дэлгүүрээ өнөөдөр нээж байгаа бөгөөд энэ өдөр албан ёсны нээлтийн ажиллагаа буюу гранд опенинг арга хэмжээгээ мөн зохион байгууллаа. Конвенинс дэлгүүр нь тохь тухтай үйлчилгээ гэсэн үгнээс гаралтай билээ.

Энэхүү дэлгүүрүүд нь жижигхэн зайнд олон хэрэгтэй зүйлийг багтааж, ажлаасаа гэр лүүгээ эсвэл гэрээсээ хүүхдийнхээ цэцэрлэг сургууль руу явахад г.м хаанаас ч үйлчлүүлэхэд амар байдаг учраас дэлхий даяар хэрэглэгчдийн хамгийн их үйлчлүүлэх дуртай дэлгүүр болсон бизээ.

 

Монголын хэрэглэгч нарт ч ихээр талаагдаж буй Сиркл К нь Америк стандартын ХОТ ДОГ, мөстэй болон халуун ундаа , шинэхэн кофе , үнэгүй Wi-FI, суух орчин, автобусны билет болон үзвэр үйлчилгээний билет зэргийг 24 цагийн туршид хэрэглэгчдэд хүргэдэг.

 

Улаанбаатар хотод 4 сарын 05 нд анхны салбараа нээж байсан Circle K нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байгаа ч ердөө 5 сарын дотор 8 салбар нээгээд байна.  Энэ онд 20 гаран салбар нээн нийт 500 гаруй ажлын байрыг энэ жил бий болгохоор Сиркл К Монгол компанийхан маань ажиллаж байгаа юм. Олон улсын франчайз бизнесүүд Монголд маань нэмэгдэхийн хирээр үйлчилгээний стандарт дээшилж, олон төрлийн мэдлэг, нау хауг авчирч байгаа нь нууц биш.

 

Гранд опенинг үйл ажиллагаанд Сиркл К олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Жефф Калвилло ирж оролцсон ба  хэлсэн үгэндээ дэлхий даяар нийт 14,000 орчим дэлгүүртэй, үүнээс шатахуун түгээгүүрүүд дээр 35% нь байрладаг энэхүү компани Монголд салбараа нээснээр олон боломжуудыг Монголчуудад авчирах болно гэсэн юм.

 
 

Сиркл К ийн Монгол дахь мастер франчайз эрхийг эзэмшигч Сиркл К Монголиа компанийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам , ТУЗ ын дарга Н.Батбаатар, үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүвшин нар  нээлтийн туузыг хайчилснаар хүрэлцэн ирсэн зочид Сиркл К ийн 8 дахь салбарын хаалгаар уригдан алхаж орсон юм.

 

САЙН БАЙНА УУ МАНАЙ ДЭЛГҮҮРТ ТАВТАЙ МОРИЛ гэж үргэлж инээмсэглэн үйлчлүүлэгчдээ угтдаг энэ компанийн ажилчдын хагасыг нь оюутнууд бүрдүүлдэг нь нийгмийн хариуцлагын хүрээний томоохон ажил билээ. Бас тэд өдөр бүр Сиркл К ийг зорин ирдэг үйлчлүүлэгч нартаа хамгийн шилдэг үйлчилгээг хүргэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж, байнгын сайжруулалт, хөгжүүлэлт, шинэчлэлийг хийж ажиллах болно гэдгээ амласан шүү.

 
 
 

Хотын өнцөг булан бүрт сар бүр гурав гурван салбараар нэмэгдсээр буй улаан өнгөтэй томоохон К үсэгтэй логогоор нь хаанаас ч харж болох Сиркл К ийнхүү албан ёсны нээлтээ хийлээ.