Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн багачууд шинэ сургалтын хэрэгсэл, тоглоомтойгоор хичээлийн шинэ жилээ угтлаа

ikon.mn
2018 оны 9 сарын 11
Сурталчилгаа

Хичээлийн шинэ жилийн хамгийн эхний өдөр буюу 09 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р цэцэрлэгт Мобиком Корпораци ХХК болон Монгол Контент ХХК хамтран 6 сая төгрөгийн өртөг бүхий 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гардуулан өглөө.

Хүүхэд багачуудын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх эвлүүлдэг болон оньсон тоглоом, Аами Таами хүүхдийн тоглоом, мөн комик, буддаг ном, бишгүүр хөгжим, тоглоомын тавиур, дуу хөгжмийн кабинетад шаардлагатай даралтат болон систем хөгжим зэргийг бэлэглэснийг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд төдийгүй сумын иргэд талархалтайгаар хүлээн авсан юм.

 

Цогтцэций сумын 6-р цэцэрлэг нь 1976 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 42 дахь хичээлийн шинэ жилээ 10 гаруй багш ажилчид, 6 бүлгийн 200 гаруй хүүхдийн хамт нээлтийн арга хэмжээгээ ийнхүү ёслол төгөлдөр зохион байгууллаа.  

Нээлтийн арга хэмжээнд сумын ИХТ-н дарга Бацмаа, сумын орлогч дарга Доржсүрэн, Сийрст багийн Засаг Дарга Энхцэцэг, 6-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Гэрэлмаа, Мобиком Корпорацийн Хууль Эрх зүй, Бодлого зохицуулалт хариуцсан Дэд захирал Д.Уянга, Бодлого зохицуулалтын албаны захирал С.Дорждэрэм нар оролцсон юм.

 

Цэцэрлэгийн эрхлэгч Ж.Гэрэлмаа нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:

-“...бид шинэ хичээлийн жилд хүүхдүүдийнхээ сурах хөгжих орчин нөхцөлийг сайжруулах цөөнгүй зорилт тавьсан юм. Манай багш, ажилтнууд зуны амралтын хугацаанд өөрсдийн хүч хөдөлмөрөөр барилгын зарим урсгал засвар болон гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Үүнээс гадна цэцэрлэгт маань шаардлагатай техник хэрэгсэл, хүүхдийн ном, тоглоом гээд хүүхдүүдийн сурах хөгжих тал дээр материаллаг зүйлс шаардлагатай байсныг Мобиком Корпорациас бидэнд өнөөдөр бэлтгэж, өөрсдийн биеэр авчирч өгсөнд талархаж байна. Цэцэрлэгийн хамт олон болон сумын иргэдийн зүгээс Мобикомчууддаа дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн онцоллоо.
 

Мобиком Корпораци нь 2014 онд Компанийн нийгмийн хариуцлагын бодлогоо шинэчлэн баталж үндсэн чиглэлээ “Монгол улсын ирээдүй болсон Хүүхэд, багачуудын сурах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, чанарыг нь нэмэгдүүлэх” хэмээн тогтсон юм. Энэхүү бодлогынхоо хүрээнд хүүхдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлээд байгаа бөгөөд үүний томоохон хэсэг болох “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл” нь зөвхөн 2018 онд нийт 22 суманд нэгэн зэрэг хэрэгжиж байна. Энэхүү ажил 10 дугаар сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд 22 сумын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачууд өвлийн тэсгэм хүйтнээс өмнө амжиж боловсон, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан байнгын халуун хүйтэн ус, усан татуурга бүхий боловсон бие засах боломжийг бүрдүүлсэн ариун цэврийн байгууламжтай болох баяртай мэдээг дуулгая. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.