Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос ажилчид авах сонирхол байхгүй учраас H-2А, Н-2B визийг ашиглаж чадахгүй байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

АНУ-ын Дотоод хэргийн Департмент тус улсад H-2A, H-2B визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтыг шинэчилснээр 2018 оноос Монгол Улсын иргэд тус ангиллаар АНУ-д ажиллах боломж нээгдсэн. Гэвч өнөөг хүртэл энэхүү визийг ашиглаж чадахгүй байгаа шалтгааны талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа. 

-АНУ-д H-2A, H-2B визээр монгол иргэд ажиллах эрх нээгдсэн. Гэвч энэ визээр ажиллахаар явж байгаа иргэдийн тухай мэдээлэл алга. Энэ нь ямар шалтгаантай вэ?

-H-2A, Н-2B нь Америкт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломжтой визний ангилал. Энэ визээр зорчих боломжтой орнуудын жагсаалтад багтсан гээд монголчууд шууд очоод ажил хийнэ гэсэн үг биш. Үнэхээр ажлын байрны хэрэгцээ шаарлага байгаа бол АНУ-ын ажил олгогч компаниуд өөрийнхөө зуучлагч агентаар дамжуулаад Монголоос ажилчин авах юм. Гэхдээ одоогоор албан ёсоор АНУ-ын зуучлагч компани Монгол Улсын зуучлалыг хариуцах компанитай тохиролцсон зүйл байхгүй байгаа учраас эрх нь нээгдсэн боловч хэрэгжүүлж чадахгүй байна. 

-Үүний шалтгааныг юу гэж үзэж байна вэ?

-АНУ-ын ажил олгогчид үнэхээр гадаадаас ажиллах хүч авах сонирхолтой, тэр дундаа Монгол Улсаас ажилчин авах хүсэлтэй бол тухайн ААН гадаадаас ажиллах хүч зуучилдаг тусгай эрхтэй АНУ-ын компаниудад ханддаг. Тусгай эрхтэй гэдэг нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаасаа зөвшөөрөл авсан компаниуд юм. Тэд Монголоос ажилтан авахаар бол Монголын аль нэг компанитай хамтын ажиллагаа буюу холбоо тогтоосны үндсэн дээр Монголын зуучлагч компаниар дамжуулаад хүнээ бүртгэж аваад АНУ руу явуулна гэсэн үг. Тэгэхээр одоогоор Монголоос ажилтан авах сонирхол нь төрөхгүй байна гэж үзэж байна. 

-ГХЯ энэ боломжийг ашиглах хүрээнд ямар нэгэн ажил хийж байна уу?

-Манай яамнаас маш олон арга хэмжээ авч байгаа. Ер нь ажилтан авахын тулд тухайн орны ажилолгогчид манай иргэдийн хариуцлагатай байдал, хууль бусаар ажиллаж,  амьдарч байгаа хувь буурч байгаа эсэх зэрэг олон шалгуурыг тавьдаг. Тэр шалгууруудыг хангах хүрээнд шат дараатай ажлууд хийгээд, төлөвлөөд явж байна. Хэтийн зорилго бол АНУ-д мэдээж Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах