Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Блюмон болон Драмын театрын авто зогсоолыг татан буулгах шийдвэр гаргажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наймдугаар сарын 29-ний өдөр хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ.

Уг захирамжид:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын Драмын Эрдмийн театрын хойд тал, мөн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Блюмон үйлчилгээний төвийн зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагааг дуусгавар болгохыг даалгажээ.

Харин энэ суларсан талбайг иргэд амарч зугаалах ая тухтай нөхцлийг бүрдүүлэн, орчин үеийн архитектур төлөвлөлтийн дагуу иж бүрэн тохижуулах аж.

Тохижилтын ажлыг 9 дүгээр сарын 20-ны дотор зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.