Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Эмпати” сургуулиудын 13 төгсөгч Пусаны Үндэсний их сургуульд суралцана

ikon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN

Энэ жил “Эмпати” сургуулиудын 13 төгсөгч компьютер, механик, байгаль орчны инженер, хот төлөвлөлт, архитектур зэрэг мэргэжлээр БНСУ-ын Пусаны үндэсний их сургуульд суралцахаар боллоо. Тэднээс 1 сурагч сургалтын төлбөрийн 4 жилийн тэтгэлэг, 6 сурагч сургалтын төлбөрийн 2 жилийн тэтгэлэг, 3 сурагч сургалтын төлбөрийн 1 жилийн тэтгэлгийг тус бүр авах болзлыг хангасан юм.

 

Эмпати сургуулиуд болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль нь 2016 оноос БНСУ-ын Пусаны Үндэсний Их сургуультай инженер, хот төлөвлөлтийн чиглэлээр тэтгэлэгтэй оюутан сургах хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд Эмпати сургуулиудын 10 тегсегч тус сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн орж, амжилттай суралцаж байна.

Жил бүрийн тавдугаар сард Пусаны Үндэсний их сургуулиас эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, “Эмпати” сургуулиуд болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагчдаас шалгалт аван, онооных нь дүнгээр шалгаруулж, тэтгэлгийг тогтоодог.  Пусаны Үндэсний их сургууль нь БНСУ-д 9-т эрэмбэлэгддэг терийн емчийн томоохон сургууль юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.