Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ганцхан зураг татуулаад ТАЙЛАНД явах эрхийн эзэн боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

“Макс Эксим ХХК”-аас зарласан энэ зуны хамгийн өндөр шагналын сантай “FollowMeTo Beringer” гэрэл зургийн уралдааны дүн гарч шилдгүүд нь тодорлоо. Тэд “Хосоороо Тайланд аялах эрх”, “iPhone X” гар утас болон “GoPro Hero 5” загварын камерын эзэд болж байна.

Уралдааны хугацаанд ирсэн нийт 149 бүтээл өнөөдрийн байдлаар 147972 хүмүүст хүрч, 6569 Like, Reaction цуглуулан, 859 удаа олон нийт бусадтай хуваалцжээ.

Зургадугаар сарын 29-ний өдөр эхэлсэн уралдааны эхний шатанд ирсэн бүтээлүүдээс удирдамжийн дагуу бид шаардлага хангаж буй 41 бүтээлийг шалгаруулсан юм. Харин уралдааны хоёрдугаар шатанд эдгээр бүтээлүүдийг бид “Beringer Mongolia” албан ёсны фейсбүүк хуудсандаа байршуулан олон нийтийн саналын дагуу шилдгүүдийг тодрууллаа.

Гуравдугаар байр буюу “GoPro Hero 5” загварын камерын эзнээр 4,9К Like, Reaction цуглуулсан Б.Ананд тодров. Тэрээр Beringer брэндийн White Zinfandel төрлийн усан үзмийн дарсыг гартаа барьж, Булган аймгийн Баатарван амралтад татуулсан үзэсгэлэнт зургаараа уралдаанд оролцжээ.

 

Харин хоёрдугаар байрт Д.Ангараг орж 6,022 Like, Reaction цуглуулснаар “iPhone X” загварын гар утасны эзэн болж байна. Хөвсгөл далайн эрэг дээр татуулсан түүний “Яг л мөрөөдөл шиг...” хэмээх гэрэл зурагт Beringer брэндийн Cabernet Sauvignon төрлийн усан үзмийн дарс гэрэлтэх аж.

 

Тэгвэл энэхүү уралдааны хамгийн шилдэг бүтээлийн эзэнд олгож буй “Хосоороо Тайланд явах эрх”-ийн эзнээр Монгол шилтгээнд гэрэл зургаа татуулж, хоёрдугаар шатанд 6,452 Like, Reaction цуглуулсан Б.Жанибек тодорлоо. Түүний “Зөөлөн, Содон, Буржгар” хэмээн нэрлэсэн гэрэл зурагт Beringer брэндийн Cabernet Sauvignon төрлийн усан үзмийн дарс оржээ.

 

Уралдааны тэргүүн байрын эзэн Б.Жанибек:

Гэрэл зураг сонирхож эхлээд анх удаа л тэмцээнд орлоо. Хэдийгээр олон жилийн туршлага байхгүй ч гэсэн анхны тэмцээндээ ийм өндөр амжилтад хүрсэндээ тун их баярлаж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж, Beringer хэмээх Калифорнийн алдарт дарсыг оруулж ирж буй “Макс Эксим” ХХК-ийн хамт олондоо талархаж буйгаа илэрхийлээд, цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.

“Макс Эксим” ХХК ялагчдын бүтээлээс гадна дахин шилдэг 20 зургийг шалгаруулж, гарын бэлэг гардуулахаар шийдвэрлэсэн болохыг дуулгахад таатай байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.