Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хүч чадлын гайхамшиг CAT 773E автосамосвалууд Шивээ-Овоо ХК-д амжилттай хүргэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 31
Сурталчилгаа

Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын нутагт байрлалтай Монголын томоохон нүүрсний уурхайнуудын нэг болох “Шивээ-Овоо” нүүрсний уурхай нь 1990 онд Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яам Налайх дахь Уурхайн барилга трестийн харъяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргажээ. 

Удахгүй 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Шивээ-Овоо нүүрсний орд нь нийт 29’500.00 га талбайг хамардаг бөгөөд нийт 2’708.7 сая тн нүүрсний нөөцтэй. Нүүрсний салбарыг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-ний хүрээнд 1998 онд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уурхайн техник, технологийг шинэчлэх төсөл хэрэгжиж эхэлсэн ба 2001 оны 9 дүгээр сар гэхэд тус уурхай жилдээ 4.6 сая м3 хөрс хуулж, 2.0 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай болсон байна.

Сүүлийн жилүүдэд уурхайн уулын ажлын (нүүрс олборлолт, борлуулалт, хөрс хуулалт) хэмжээ тогтвортой нэмэгдэж нүүрсний дотоодын зах зээл дээр эзлэх байр суурь улам бүр бэхжиж байгаатай холбогдуулан “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн бүтээмжийг нэмэгдүүлж, илүү богино хугацаанд, ашигтай ажиллахын тулд уурхайд ашиглагдаж буй техник, тоног, төхөөрөмжүүдийг сайжруулах нэн шаардлагатай байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан уул уурхай, барилга, зам, газар тариалангийн 132 жилийн түүхт, дэлхийд №1 CAT брэндийн техникийг тэд сонгон Улаанбаатарчуудыг эрчим хүчээр хангах их үйлст ашиглахаар боллоо. Монгол Улсын нүүрсний салбарт хэрэглэгдэж буй нийт тоног төхөөрөмжийн 70%-ийг CATERPILLAR-ийн тоног төхөөрөмжүүд эзэлдэг. CAT-ийг сонгосноор зөвхөн тоног төхөөрөмж бус түүнийг дагалдах сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлүүд, дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвар, худалдан авалтын дараах тогтмол засвар, үйлчилгээ, сэлбэгийн хангамж, өндөр бүтээмж, бага зардал, илүү хэмнэлт бүхий цогц үйлчилгээг мөн давхар авдагаараа давуу талтай.

CAT брэндийн 773Е загварын 64м3 багтаамжтай шинэчилсэн тэвштэй, 55 тонны даацтай 4 автосамосвалын түлхүүр гардуулах ёслол өчигдөр буюу энэ сарын 30-ны өдөр “Шивээ-Овоо” уурхайд болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд “Шивээ-Овоо” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК болон дэлхийд тэргүүлэгч CAT брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны төлөөлөгч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-иудын удирдлагууд оролцлоо.

 

“Шивээ-Овоо” ХК нь улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төвлөрсөн төсвийн орлогын 83.7 %, орон нутгийн төсвийн орлогын 61%, аймгийн нийт төсвийн орлогын 75.5 %-ийг дангаараа бүрдүүлж байна. Эх орны хөгжлийн төлөө чухал үүрэг гүйцэтгэдэг “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайчиддаа ажлын өндөр амжилтыг хүсье!