Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Үнээний сүүг 3 сар хадгалах боломжтой юу?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 31
Сурталчилгаа

Үнээний цэвэр сүү хэдийгээр хурдан гашилдаг ч тусгай битүүмжлэлтэй орчинд, асептик технологиор савласнаар 3 сар хүртэл хугацаагаар гашлахгүй байх боломжтой гэдгийг та мэдэх үү?

Яг ийм нөхцөлийг бүрэлдүүлэн, илүү өндөр тослог бүхий нэгэн шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд гаргаснаа Монгол улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компанийн хамт олон танилцуулж байна. Энэ бол 3.3 хувийн тослогтой, тетрапак савлагаа бүхий “Өтгөн сүү” юм. 

 

 Монгол малчны хотноос сүүгээ татан авахаас эхлэн ариутгах, савлах бүхий л үйл явцад маш өндөр шаардлагын дор, технологийн нарийн горимоор үйлдвэрлэсэн энэхүү сүүг тасалгааны температурт 3 сар хүртэл хугацаагаар хадгалах боломжийг бүрдүүлснээр та үнээний цэвэр сүүг өөрийн хэрэглээндээ нийцүүлэн аян замд ч, ажил дээрээ ч тогтмол хэрэглэж болох нь.

 

Энэхүү сүүг тетрапак савлагаатай бусад сүүний нэгэн адилаар “асептик” технологиор савладаг. Асептик технологи гэдэг нь агаартай харьцалгүйгээр бүтээгдэхүүнийг вакуум орчинд савлах бүрэн автомат технологи юм. Өөрөөр хэлбэл, сүүнээс гадны бактерийг ялгах, сав баглаанд ариутгал хийх, UHT технологийн өндөр хэмд сүүг ариутган ашиггүй бактерийг устгах зэрэг процессууд нь бүгд цогцоороо явагддаг учраас бүтээгдэхүүнийг урт хугацаанд хадгалах боломж бүрддэг.

 

Мөн удаан хугацаагаар хадгалах боломжийг бүрдүүлэхэд үйлдвэрлэлийн орчин, техник технологийн онцлогоос гадна савлагаа ямар чухал болохыг та энэхүү зурагнаас харж болно.

 

Гадны агаар буюу хүчилтөрөгч, чийг, гэрэл, бичил биетүүд зэрэг сүүг гашилгах эрсдэл бүхий хүчин зүйлсийг энэхүү 7 давхарга нэвтрүүлдэггүйгээрээ онцлог давуу талтай.  

Илүү өндөр тослогтой, илүү удаан хугацаанд хадгалах боломжтой, монгол үнээний цэвэр сүүгээ та өөрт ойр байрлах дэлгүүрүүдээс худалдан аваарай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.