Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

УБ Сонгдо эмнэлэг Гэрээр эмчлэх үйлчилгээ үзүүлж байна

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 8 сарын 28
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Улаанбаатар Сонгдо Эмнэлэг өвчтнийг гэрийнх нь орчинд эмчилж, шинжилгээ, асаргаа, сувилгаа хийх үйлчилгээ үзүүлж байгаа аж. Энэ талаар Сувилахуйн албаны Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ хариуцсан ахлах сувилагч Б.Оюунхишигтэй ярилцлаа.

- Гэрийн сувилахуй гэж юу вэ?

- Үйлчлүүлэгчийг буюу өвчтөнийг гэр бүлээс нь тусгаарлахгүйгээр гэрийн орчинд эмчилгээ, шинжилгээ, асаргаа, сувилгааг хийх болон нэн шаардлагатай хэрэгцээтэй байгаа үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн цогц үйл ажиллагаа юм. 

- Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний баг хэрхэн бүрдсэн бэ?

- Гэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх баг нь эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар, эм зүйч, сэтгэл зүйч, хөдөлгөөн бариа засалч, хоол зүйч  гэх мэт ажилтануудаас бүрдсэн байгаа. 

- Иргэд гэрийн нөхцөлд ямар, ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

- Нийт 18-20 иод төрлийн үйлчилгээ байгаа. Жишээлбэл гэрээр очиж сорьц цуглуулах буюу үүнд: Эмчийн зааврын дагуу хийлгэх шаардлагатай шинжилгээ байвал заавал эмнэлэг дээр ирж цаг, заваа үрэх шаардлагагүйгээр цусны, шээсний, цэрний, хоолойн арчдасын, өтгөний шинжилгээ гэх мэт шинжилгээнүүдийг гэрийн нөхцөлд өгөх боломжтой. 

 

- Гэрээр тусламж, үйлчилгээг хэрхэн яаж авах вэ?

- Ерөнхийдөө манай үйлчилгээг авахын тулд урт хугацаагаар уу? Тухайн үед нэг удаагийн үйлчилгээ юу? гэдгээс шалтгаалан гэрээ хийх үгүй нь шийдэгддэг. Урт хугацаагаар буюу 6 сараас дээш 1 жилийн хугацаанд тусламж үйлчилгээ авна гэвэл бидэнтэй ирж уулзаж гэрээ байгуулан ямар төрлийн тусламж үйлчилгээ, хэдэн цагаар, ямар орчинд гэх мэт ярилцаж тохиролцон хуваарь гаргаж ажиллана гэсэн үг.

Нэг удаагийн үйлчилгээ буюу тариа тариулах  ч юмуу боолт хийлгэх тохиолдолд урьдчилаад 2 цагийн өмнө дуудлага өгч ямар ямар үйлчилгээ авах, үйлчлүүлэгчийн талаарх мэдээлэл, гэрийн хаягийг тодорхой хэлж захиалга өгнө. Дуудлагын хувьд гэвэл яаралтай тусламжийг хүлээн авахгүй, яаралтай тусламжийг 103-тай холбогдож авах хэрэгтэй гэдгийг сануулах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл захиалгат үйлчилгээг үзүүлнэ . 

- Дуудлага хүлээж авах утас?

- 94494312

- Үйлчилгээний давуу тал юу вэ?

- Иргэдийн эмнэлэгт ирэх цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэлт хийх боломжтой болж байна. Манай эмнэлгийн хувьд 10 жилийн туршлагатай үндсэн ажилтнуудаас бүрдсэн мэргэжлийн багаар үйлчилгээ үзүүлэх учраас туршлагаар илүү давуу талтай. Мөн эмнэлгийн бүх ажилчид нэг баг болж ажиллахаас гадна манай эмнэлэгт урьд нь үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчийн хийлгэсэн шинжилгээ эмчилгээний мэдээллийг цахим хэлбэрээр болон утсаар авч болохоос гадна тусламж үйлчилгээг цогцоор нь шийдэх боломжтой гэж ойлгож болно. 

 

 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.