Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмены тамирчин сэргээш хэрэглэсэн нь илэрч Азийн Наадмаас хасагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Туркменистан улсаас Азийн Наадамд оролцож байгаа чөлөөт бөхийн тамирчин Рустем Назаров сэргээш хэрэглэсэн нь илэрчээ.

Тэрээр энэ удаагийн Азийн Наадмаас сэргээш хэрэглэсэн шалтгаанаар хасагдаж байгаа анхны тамирчин болж байна.

Өчигдөр Азийн Олимпийн Зөвлөл чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан 24 настай Назаровыг “diuretic furosemide” хэмээх хориотой бодис хэрэглэснийг наадмын өмнө авсан шинжилгээгээр илрүүлснийг зарлажээ.

Уг бодис нь бие дэх ус, давсны ялгарлыг нэмэгдүүлж, жин хасахад дэмжлэг үзүүлдэг юм байна. Назаров өөрийн барилдах жинд тэнцэхийн тулд ийм бодис хэрэглэсэн бололтой.

 

Эх сурвалж: Associated Press