Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр УИХ-аар батлагдсан Баяжуулсан хүнсний тухай хуулийн талаар танилцуулж байна.
Энэхүү хууль нь 4 бүлэг 13 зүйлтэй бөгөөд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнг үндэслэн эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран албан журмаар баяжуулах хүнсний саналыг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд тухайн саналыг үндэслэн албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг Засгийн газар батална.
Улмаар албан журмаар баяжуулах хүнсний төрөл тус бүрээр Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь бүтээгдэхүүний үндэсний стандартыг батална.
Үндэсний стандартын хүрээнд тухайн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ баяжуулж үйлдвэрлэнэ.
Хууль хэрэгжсэнээр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|