• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад валютын ханш хэрхэн тогтдог вэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон нийт, бодлого боловсруулагчдын дунд Монголбанк инфляциас гадна ам.долларын ханшийг заавал анхаарч, хянаж байх ёстой гэх ойлголт бий.

Гэвч бодит байдалд Монголбанк нь валютын ханшийн хувьд зөвхөн “зарлагч” бөгөөд ханшийг тодорхойлох, тогтворжуулах үүрэг Засгийн газарт илүү төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, валют оруулж ирэх, том төслүүдээ хөдөлгөх, хөрөнгө оруулалт татах бодлогыг Засгийн газар оновчтой хэрэгжүүлж чадвал Монголд орж ирэх валютын урсгал нэмэгдэж, улмаар ханш тогтворжих суурь нөхцөлийг бүрдүүлдэг аж. 

Тэгвэл төв банк ханшийн талаар ямар үүрэг, оролцоотой байх талаар зарим эдийн засагчийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Төв банк валютын ханшийг онилж бодлого явуулдаггүй. 1996 оноос эхлэн Монгол Улс чөлөөтэй хөрвөдөг валютын ханшийн дэглэмд шилжсэн юм. Үүнээс хойш Төв банк валютын ханшийг зарладаг болсон. Түүнээс биш валютын ханшийн бодлого явуулдаггүй. Валютын ханшийн хэлбэлзэл бол төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны балансын илэрхийлэл. Тиймээс төлбөрийн тэнцэл дээр Засгийн газар болон Монголбанк хамтарч ажиллах ёстой. Ялангуяа Засгийн газрын оролцоо 80-90 хувьд нь байдаг. Гадаад худалдааг дагасан валютын урсгалын хэмжээ, тэнцэл ямар байгаагаас шалтгаалаад валютын ханш хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, халууны шилэн дээр нь зааж буй заалт нь валютын ханш, халууруулж буй шалтгаан нь төлбөрийн тэнцэл. 

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: 

Монголбанк өмнөх жилүүдэд “Валютын ханш эдийн засгийн суурь нөхцөлтэйгөө нийцсэн уян хатан тогтох зарчмыг баримтална” гэж зааж ирсэн. Үүнээс ч өөр аргагүй. Монголбанк өнөөдрийн Монголын валютын ханшийн асуудлыг дангаар шийдэж чадахгүй. Тэгэхээр улс төрийн талынхан буюу Засгийн газар ажлаа сайн хийх хэрэгтэй. УИХ-аас Монголбанкийг дэмжих, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн ямар төсөл, хөтөлбөр, бодлогын шинэчлэл хийж чадах юм бэ гэдгийг бид хүлээх ёстой.

Монголбанк доллар хэвлэж чадахгүй.

УИХ үнэхээр томоохон төслүүдийг хөдөлгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг зөв зүйлүүдийг хийж, Засгийн газар эдийн засгийг сэргээх, өрийн дарамтаас гарах үйлдлүүдээ зөв хийвэл Монголбанкны ачаа харьцангуй хөнгөрнө. Тийм учраас валютын ханшийн асуудлыг дан ганц Монголбанк руу түлхэх боломжгүй. Монголбанк төгрөг хэвлэж чадна. Доллар хэвлэж чадахгүй.

Эдийн засагч Б.Түвшинтөгс: 

Жилийн жилд Их хурал дээр мөнгөний бодлого хэлэлцэх болгонд “Ханшийн тогтвортой байдал хаана байна вэ” гэх маргаан өрнөдөг. Гэтэл онолынхоо хувьд ханш тогтвортой байна гэдэг нь үнэ тогтвортой байна гэсэн үг биш. Тэгэхээр энэ хоёр зорилго бие биетэйгээ зөрчилдөх тохиолдол их байдаг. Ялангуяа манайх шиг валютын урсгал нээлттэй байдаг улсын хувьд ханшийн савлагаа их. Энэ савлагаа болгон дээр мөнгөний бодлогыг зохицуулна гэвэл асуудалтай.

Өөрөөр хэлбэл, үнийг тогтвортой байлгах зорилготойгоо зөрчилддөг. Энэ утгаараа зөрчилтэй зорилго тавьдаг байсан. Үүнийг нэг тийш болгож, Монголбанкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдал болгох шаардлагатай байсан. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [49.0.171.43] 2018/8/17
export gedeg n nuursnees zesnees hamaaraltai ediin zasgiig heleed baigaa yum oor esgiin tabochki tulhuuriin oosor hiigeed teriig avdag hun amitan gej alga ashig bish asar ih tsus aldaltaa zogsooh geed neftiin uildver barih geheer orosuud saad hiigeed baina hamgiin turuund tulsh erchim hucheer bie daasan uls bolj baij lvalyutiin hansh togtvorjino olon jil neft bolovsruulah uildver barih gej orosuudad adluulj yavna tsaaguur n bas hyatduud daramtlaad buteegdehuun huvaah geree zaaval hii gej tulgana ugui gevel hilee haana gej surduulne heden maliin buyand l ulsuud uhchihgui shig baij baina da
5 | 1 Хариулах
Зочин [202.9.42.10] 2018/8/17
Монгол банк эдийн засаг энгийн хэлээр гээд эдийн засгийн мэдлэггүй ард олондоо хандаад соён гэгээрүүлэх ажиллагаа явуулах болсонд их талархаж байна аа.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.126] 2018/8/17
Mongol bank dollar hevelj chadahgui ch togrogoo tataj chadna. Hevleh shaardlagagui. Zasgiin gazar mongol bank gej huvaaj uzeed baih shaardlaga baina uu? 2uulaa erh barij bui namiin gart baina. Za bi orkoo. Gehdee zasagt bgaa orkuudaas deer gedgee medne shu yadaj hahuuli avdaggui ogdoggui. Durmee baridag hogoo il haydaggui.sain yarival Ork chin mongolchuudaas deer l dee. Neg zorilgotoi zorilgosoo unench hayaagaa hadardaggui
0 | 2 Хариулах
Зочин [64.119.20.208] 2018/8/17
Ханшийг тогтвортой барьдаг боломоор байна. Тэгэхгүй бол нэг өглөө л өм цөм ядуураад хамаг юм үнэ багасаад доллар үйлдвэрлэдэг улс нь манай юмыг хямд авах нөхцөл нь бүрдчих юм. Ямар нэг шалтаг хэлж өмгөөлсөөр байгаад хичнээн ч их өсөв энэ доллар. Хятад бол нам барьдаг. Уг нь 3 хан сая баагий болно доо. Доллар нь өсөөд ядуураад бас л өрөвдөлтэй шүү өөд нь гаргахгүй.
1 | 2 Хариулах
Зочин [202.21.127.164] 2018/8/17
Экспортын үйлдвэрлэл байхгүй юмуу сул хөгжсөн оронд ханшийг барих ямарч боломжгүй. Тогтвортой барих гээд бүх долларын нөөцөө зарж дуусаад нэг мөсөн дампуурсан жишээ зөндөө байдаг. Ханш уналтын гол шалтгаан өр, гадаад худалдааны блансын алдагдал юм. Үүний цаана экспортын үйлдвэрлэл гэж юм л нуугдаж байгаам.
7 | 2 Хариулах
Зочин [202.21.127.164] 2018/8/17
Тухайн ард түмэн бүтээж буй баялгаасаа илүү ихийг хэрэглэвэл үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж доллар өсдөг. Хэрвээ хэрэглэж буй баялгаасаа илүү ихийг бүтээгээд ирвэл өөрөөр хэлбэл баялгыг хуримтлуулбал тухайн улсын мөнгөний ханш өснө. Одоогоор монголчууд хуримтлал сайн хийхгүй олдсон болгоноо үрж, дээрээс нь нэмж зээл авч үрж байгаа учраас төгрөгийн ханш сулрах нь гарцаагүй. Засгийн газрын гол ажил бол импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамаг гол анхаарлаа тавьж нарийн ширийн бүх зохицуулалтыг хийх ёстой.
8 | 3 Хариулах
Зочин [202.21.127.164] 2018/8/17
Энэ зарчим үйлчлэхгүй ганц орон бол доллар хэвлэх чадалтай Америк. Харьцангуй сул үйлчлэх улсууд бол Европын холбооны том орнууд, Япон, Хятад. Эдгээрээс бусад бүх оронд энэ зарчим гарцаагүй үйлчилнэ.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.126] 2018/8/17
Uilchlehgui gazriin talaar hen asuusiin. Medlegee gaihuulj yadaad bgaamuu? Chamaig ene ip gaar ochood tanihguigees hoish chinii medlegtei mundag bh chine hend heregtei gej. Naad bichsen yum shig chine hend ch hereggui.
2 | 7 Хариулах
j [66.181.161.31] 2018/8/18
202 шиг мэдээлэл өгсөн коммент бичиж байгаач. Энэ 66 шиг хор шар атаа хорсолдоо буцалсан халуун тамд амьдаараа тарчилж яваа өрөвдөлтэй амьтдыг яамаар ч юм. Өрөвдөх юмаа ийм хүмүүсийг.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/8/17
МОНГОЛ ОРК ҮХЭРНҮҮДЭД АРГАА ЯАДААД ОЙЛГОЛТ ӨГӨХӨӨР БИЧСЭН БАЙНА. ГАДААД ВАЛЮТЫН ХАНШ ЮУНААС БОЛЖ, ХАМААРЧ ХЭРХЭН ӨСДӨГ, БУУРДАГ ТАЛААР.
2 | 2 Хариулах