• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Нэг Хятад” бодлогыг баримталсан хэвээр байгаагаа АНУ мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн улс төрийн агуулгатай мэдэгдэл хийсний дараа Трампын засаг захиргаа “Нэг Хятад” бодлогод үнэнч хэвээр байгаагаа батлан илэрхийлжээ.

Латин Америкийн Парагвай, Белиз улсуудаар айлчлах замдаа Цай Ин Вэн АНУ-ын Лос Анжелес хотод түр саатсан юм. Тэр Даваа гарагт ерөнхийлөгч Рональд Рейганы нэрэмжит номын санд илтгэл тавихдаа Тайваний тусгаар тогтнолыг юугаар ч солихгүй гэж мэдэгджээ.

Үүний дараа Бээжингийн эрх баригчид АНУ-ын талд албан ёсны эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Хидер Науэрт мэдэгдэлдээ Тайваний ерөнхийлөгчийн хэлсэн үг Трампын засаг захиргааны албан ёсны байр суурь өөрчлөгдсөнийг илэрхийлээгүй, Бээжингийн эрх баригчид бол цорын ганц Хятад улсын засгийн газар мөн, Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг батлан хэлсэн байна.

Цай Ин Вэн Лос Анжелест саатсан нь 2003 онд тухайн үед ерөнхийлөгч байсан Чэн Шуй Бян Нью Йоркод бууснаас хойш АНУ-ын нутагт Тайваний удирдагч хөл тавьсан анхны тохиолдол юм.

Тэрээр Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг 18 орны хоёр нь болох Парагвай, Белиз улсуудад айлчилж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард Тайвань улс Бээжингийн шахалтын дүнд Буркина Фасо, Доминиканы БНУ гэсэн хоёр дипломат түншээ алдсан юм.

Даваа гарагт Цай Ин Вэн хэлэхдээ “Энэ дэлхий дээр тохиролцож болдоггүй хоёр л зүйл байдаг. Эдгээр нь бидний эрх чөлөө, бидний ирээдүй юм” гэжээ.

Үүний дараа Хятадын гадаад хэргийн яам “Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг. “Хоёр Хятад” буюу “нэг Хятад, нэг Тайвань” зарчмыг хэрэгжүүлэх ямарваа оролдлогыг бид хатуу эсэргүүцнэ” гэж мэдэгдсэн байна.

АНУ 1979 оноос эхлэн “Нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрч, Тайваний тусгаар тогтнолыг дэмжихээ больсон ч тус арал улсын хамгийн том албан бус түнш, хамгийн том зэр зэвсэг нийлүүлэгч хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
цэцэг [66.181.181.99] 2018/8/15
чин кашигийн үйлийн үр байхдаа .түвд бас хэзээч 14-р нарыг хүлээн авахгүй энэ ажилагаа дээрээс хийгддэг бидний далд ухамсар гэж яриад байдаг юм чинь үнэхээр гайхамаар юм байдаг .
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.111] 2018/8/15
Taiwani gj uls baigaagui baih ch ugui bizde zugeer 1 aral shde
6 | 2 Хариулах
Зочин [202.70.40.122] 2018/8/15
Монгол улсын тусгаар тогтнолыг яаж боомилж байлаа "жинхэнэ хятад улс" тайвань? Одоо эргээд харахад үйлийн үр нь иржээ
7 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/8/15
Батчимэгийн эгч хундага өргөөд сүрхий байх чинь?
3 | 0 Хариулах