Ус зайлуулах далан суваг хийх санал хамгийн их байна
Нийслэлд анх удаа иргэдээсээ “Иргэний оролцоотой төсөв-2014”-т санал авч ирэх оны төсөвт тусгахаар болсон. Ингэхдээ 152 хороогоор дамжуулан ирэх оны төсвийн төсөлд 318'000 өрхөөс санал авсан билээ.
Э.Бат-Үүл:Иргэн өөрийн төлсөн татвараа чухам юунд зарцуулахаа шийдэх эрхийг олгож байгаа.
Нийслэлийн хэмжээнд нэгтгэсэн саналыг танилцуулбал:
Нийгэм
- Орон сууцны хороололд бага сургууль 10 хувь,
- Хүүхдийн тоглоомын талбай 23 хувь,
- биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбай 26 хувь,
- Цэцэрлэг 41 хувь,
- Гэр хороололд бага сургууль 11 хувь,
- Хүүхдийн тоглоомын талбай 15 хувь,
- Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай 17 хувь,
- Цэцэрлэг 57 хувь.
Графикаар:
Нийгмийн чиглэлээр хамгийн их санал авсан нь ЦЭЦЭРЛЭГ БАРИХ
Дэд бүтэц
- Дулааны шугамын шинэчлэлт 3 хувь,
- Цахилгаан шугамын шинэчлэл 6 хувь,
- Хороолол доторх авто зам 29 хувь,
- Нэгдсэн граж, авто зогсоол 45 хувь,
- Гэр хороололд дулаан хангамж 14 хувь,
- Цахилгаан хангамж 16 хувь,
- Авто зам 16 хувь,
- Цэвэр бохир усны хангамж 54 хувь.
Графикаар:
Дэд бүтцийн чиглэлээр хамгийн их санал өгсөн нь ЦЭВЭР, БОХИР УСНЫ ХАНГАМЖ
Нийтийн үйлчилгээ
- Орон сууцны хороололд нийтийн тээвэр 14 хувь,
- Утасгүй интернет 17 хувь,
- Цахилгаан шат, дээврийн засвар 18 хувь,
- Дугуйн болон гүйлтийн зам 22 хувь,
- Нийтийн эзэмшлийн орон сууцны гадна дулаалга, засвар 29 хувь,
- Гэр хороололд худаг, ус түгээх цэг 14 хувь.
Графикаар:
Нийтийн үйлчилгээний чиглэлээр хамгийн их санал авсан нь нийтийн эзэмшлийн орон сууцны гадна дулаалга, засвар
Тохижилт
Д.Баттулга: Ирэх онд Орон нутгийн хөгжлийн сангаас хороодод 100-150 сая төгрөгийг хуваарилахаар төлөвлөж байгаа. Энэ хөрөнгөөр гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажил зэрэг ажлыг иргэд өөрсдөө зохин байгуулж хийх боломжтой.
- Орон сууцны хороололд хог тээвэрлэлт 12 хувь,
- Явган хүний зам, гүүр 15 хувь,
- Гэрэлтүүлэг 27 хувь,
- Ногоон байгууламж 46 хувь,
- Гэр хороололд явган хүний зам, гүүр 16 хувь,
- Гэрэлтүүлэг 44 хувь.
Графикаар:
Тохижилтийн чиглэлээр хамгийн их санал авсан нь ГЭРЭЛТҮҮЛЭГ
Аюулгүй байдлын чиглэлээр
- Орон сууцны хороололд цагдаагийн пост 8 хувь,
- Замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч 9 хувь,
- Яаралтай үед саад учруулах барилга, хашаа хаалт 20 хувь,
- Ус зайлуулах далан, суваг 14 хувь,
- Хяналтын камер 49 хувь,
- Гэр хороололд яаралтай үед саад учруулах барилга,хашаа хаалт 9 хувь,
- Хяналтын камер 10 хувь,
- Цагдаагийн пост 23 хувь,
- Ус зайлуулах далан, суваг 58 хувь нь саналаа өгчээ.
Графикаар:
Аюулгүй байдлын чиглэлээр хамгийн их санал авсан нь Ус зайлуулах далан, суваг
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар иргэдээс ирсэн эдгээр саналыг өнөөдөр хэлэлцлээ.
Энэ үеэр НИТХ-ийн дарга Д.Баттулга “Нийслэл анх удаа төсвөө иргэдээрээ хэлэлцүүллээ. Хороо бүрд гарсан саналыг үндэслэн ирэх онд хамгийн багадаа нэг ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр жинхэнэ утгаараа иргэдийн санал бодит ажил болно. Мөн ирэх онд Орон нутгийн хөгжлийн сангаас хороодод 100-150 сая төгрөгийг хуваарилахаар төлөвлөж байгаа. Энэ хөрөнгөөр гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажил зэрэг ажлыг иргэд өөрсдөө зохин байгуулж хийх боломжтой ”-г хэллээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэл анх удаа ирэх оныхоо төсвийг боловсруулахдаа иргэдээсээ санал авлаа. Богинохон хугацаанд энэ хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан нийт албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний энэ ажлыг сайшаан, дэмжсэнийг уламжилахад таатай байна. Цаашид жил бүрийн 9,10-р саруудад нийслэлийн ирэх жилүүдийн төсвийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар захирамж гаргасан байгаа. Тиймээс цаашид зохион байгуулалтаа улам сайжруулж, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэн ажиллана. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар нийслэлийн иргэн өөрийн төлсөн татвараа чухам юунд зарцуулахаа шийдэх эрхийг бид олгож байгаа гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Энэ нь шууд ардчиллын хамгийн чухал хэлбэр” гэв.
Ингээд иргэдээс авсан саналыг үндэслэн ирэх оны төсвийн төсөлд тодорхой саналуудыг тусган, НИТХ-ын 11 сарын 28-ны ээлжит хуралдаанд өргөн барихаар боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
