Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын цүнхэнд нарийн стандарт тогтоох цаг нь болсон

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 13
Сурталчилгаа

Дэлхийн олон улс орнууд сурагч цүнхэнд стандарт тогтоон ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд өсөлт хөгжилтөд анхаарал хандуулсаар байгаа ба стандарт тогтоож буй улс орнууд жилээс жилд өссөөр байна. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар хүүхдийн ясжилтын процесс явагдаагүй байдагтай холбоотойгоор сурагчдын цүнх тухайн хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс илүү хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ядралт, булчингийн ачаалал, сээр нурууны хазайлт, нурууны өвчлөл, мөрний тойрог зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна. Гэтэл эцэг эхчүүд хүүхдүүдээ бөгтийж явсаар байгаад бөгтөр боллоо гэх мэтээр шалтгааныг өнгөцхөн дүгнэж хүүхдүүдээ буруушаан зэмлэдэг. 

Америкийн New York их сургуулийн багш, доктор Robert Delgado-н зөвлөснөөр “Хүүхэд хүнд жинтэй цүнх үүрснээр урагшаа толгойгоо тонгойн бүх хүнд жингээ нуруун дээрээ жигд бусаар хуваарилан булчиндаа хэт их ачаалал бий болгон бие махбодыг хэвийн бус хэлбэрт оруулж эхэлдэг. Хэдийгээр шууд мэдрэгдэхгүй ч гэсэн урт хугацаандаа мэдрэлийн системд нөлөөлдөг.

Нуруу нугасны зөв байрлал, хөдөлгөөн нь тархины эрүүл мэндэд туйлын чухал юм. Нугасны хөдөлгөөнөөр бий болсон импульс нь тархийг яг л зай шиг цэнэглэдэг. Энэ нь дасгал хөдөлгөөн хийсний дараа хүн хэрхэн эрч хүч авдаг, өдөржингөө суухад хэрхэн ядардаг зэрэг үйлдлүүдээр тайлбарлаж болно. Иймд буруу байрлал нь бие махбодын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд хүүхдэд чанартай, хөнгөн цүнх үүрүүлж байхаас гадна нэг талдаа бус хоёр мөрөн дээрээ мөрөвчөө үүрч байх хэрэгтэй”

 

Ерөнхий боловсролын бодлогын газрын мэдээлснээр “Нэгдүгээр ангийн нэг сурагчийн монгол хэл, математикийн сурах бичиг, бэлтгэл хөтөлбөр, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжмийн хичээлийн дасгал, ажлын дэвтрийн нийт жин 1,325 гр, үзэг харандаа, дэвтэр гэх мэт хэрэгслийн дундаж жин 2,730 гр, тоо тоололд ашиглах ууттай шагай, савх, шоо гээд болон цүнхний жин гээд нийт дунджаар 5.5 кг байна”

Зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх 18.8 кг байдгийг тогтоосон.

 

Гэтэл Дэлхийд 1970 аад онд хүүхэд өөрийн жингийн 10%-с хэтрэхгүй жинтэй цүнх авч явах ёстой гэж зөвлөмж гарган улс орнууд өөрсдийн стандартад оруулан хэрэгжүүлж эхлэн олон жил өнгөрөөд байна. Дээрх судалгаанаас харахад Монгол улсад сурагчид хэт их хүнд жинтэй цүнх үүрч явж байна.

ЦҮНХЭЭ ХЭРХЭН ЗӨВ ҮҮРЭХ ВЭ?

1.Мөр

  • Бага дунд ангийн хүүхдүүдийн ясжилтын процесс бүрэн явагдаагүй байдаг тул цүнхний мөрийг нэг талдаа үүрч болохгүй аль болох 2 талдаа үүрэх хэрэгтэй. Ингэснээр нуруунд ирэх хүндийн жин жигд хуваарилагддаг.
  • Цүнхний оосор хэт нарийн байж болохгүй. Хэт нарийн оосор нь удаан үүрэхэд хүүхдийн мөрийг өвтгөхөөс гадна хүндийн жинг жигд хуваарилагдаггүй. 
  • Цүнхээ хүүхэд үүрсний дараа цүнхний дээд тал нь мөрний хэмжээнд доод тал нь аарцаг нуруунд таарч байхаар байх ёстой. 

2. Ар нуруу хэсэг

  • Цүнх хүүхдийн нуруунд наалдах ёстой. Ингэснээр доргилтоос хамгаалж өгдөг.
  • Хэрэв цүнхэнд биетэй наалдах нэмэлт хэрэгсэл, зөөлөвч байхгүй бол 2 мөрөвчөөс нэмэлт оосроор бэхэлгээ хийж өгөх хэрэгтэй.
  • Цүнхний доод тал нь аарцагнаас 5 см-ээс илүүгүй байх нь хүүхдэд аюулгүй гэж үздэг ба 10-аас дээш см бол аюултай гэж үзнэ.
  • Нуруунд хазайлт үүсэхээс урьдчилан сэргийлж тэнцвэржүүлэгчүүдийг ашиглах хэрэгтэй. Үүнд: Цээж хэсэг болон бүсэлхий хэсэг орох ба цүнхийг нуруутайгаа наалдуулан тэнцвэржүүлэгч оосруудаа бэхэлж өгнө. Ингэснээр мөн адил хүндийн жин жигд хуваарилагдан цүнх хөнгөн болохоос гадна доргилт үүсэхээс сэргийлнэ.

3. Автын ослоос хамгаалсан цацруулагч

  • Хүүхдийн цүнхний хоёр хажуу тал болон нүүрэн талд заавал цацруулагч байрлуулж өгөх ёстой ба энэ хүүхдийг болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлнэ.

4. Материал

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүүхдийн цүнхний нийт жин түүний биеийн жингийн 10%-с хэтрэхгүй байх ёстой тул цүнхний материал аль болох хөнгөн байх хэрэгтэй
  • Агаар нэвтрүүлэх чанартай байх. Хүүхдүүд гүйж тоглож их хөлөрдөг ба цүнх агаар нэвтрүүлэхгүй бол нян бактери ихээр үүсч байдаг.

5. Бусад анхааруулга

  • Хүндийн жинг жигд хуваарилахын тулд хүнд зүйлсийг цүнхний голд хийж байх
  • Шаардлагагүй зүйлсийг гэртээ орхиж явуулан аль болох цүнхийг хөнгөн байлгах хэрэгтэй.
 
 

ХЭРХЭН ЗӨВ ЦҮНХ СОНГОХ ВЭ?

Хүүхэддээ зөв цүнх сонгохын тулд хамгийн түрүүнд та өөрөөсөө эдгээр асуултыг асуугаарай.

  • Таны хүүхэд хэдэн см өндөртэй, хэдэн настай вэ?
  • Өдөр тутам хичээлдээ хэр их зүйл авч явах шаардлагатай байдаг вэ?
  • Таны хүүхэд ямар загварт сонирхолтой вэ?
 

Хүүхэддээ цүнх сонгохдоо тэдний биений онцлог, өндөр болон хэддүгээр ангид сурч буйгаас хамааран цүнхийг ялгамжтай сонгох нь зөв юм. Учир нь хүүхэд бүрийн биеийн онцлогоос хамааран адилгүй өндөртэй байдаг тул ангид нь тааруулан цүнх сонгох нь учир дутагдалтай. Мөн анги бүрийн орж буй хичээл өөр өөр байдаг тул түүнд нь тааруулан аль болох хөнгөн цүнх сонгохыг хичээх хэрэгтэй.

Бэлтгэл анги

Хүүхдүүд цүнх үүрч дөнгөж эхэлж буй энэ насанд чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Учир нь хүүхэд үүрч буй цүнхэндээ түүртэж төвөгшөөхгүй бол цаашид хичээлдээ дур сонирхолтой явах нэг шалтгаан нь болдог.  Иймд аль болох хөнгөн, жижиг цүнх сонгох нь зүйтэй юм. Мөн хүүхдийн сонирхлыг татахуйц хэлбэр дүрс, өнгө үзэмжтэй цүнх сонгоорой.

Бага анги

Эдгээр ангийн хүүхдүүд харьцангуй их ном дэвтэр авч явах нь элбэг байдаг ба том хэмжээтэй номуудтай. Иймд цүнхний хэмжээ зайлшгүй том байх ёстой болдог. Гэвч том байна гээд биеийн өндөрт нь заавал тааруулж сонголтоо хийх хэрэгтэй. Учир нь биеийн хэмжээнээс том байх нь хүүхдийн нуруу нугасыг гэмтээх аюултай. Иймд эцэг эхчүүд минь цүнхэнд нь таарахгүй бол давхар гар цүнх худалдан авч биеийн тамирын хувцас, үдийн хоол, солих гутлыг нь тусад нь хийж зөөвөрлөх нь зүйтэй юм. Эсвэл түрдэг загварын цүнх сонгож болно.

Дунд болон ахлах анги

Дунд ангид ороход хүүхдүүд илүү өөрөө цүнхний сонголтоо хийж эхэлдэг. Энэ үед нь өөрсдийнх нь сонголтод найдаж орхилгүй зөвлөмж хэлбэрээр зөв сонголт хийхэд нь туслах хэрэгтэй. Энэ насанд хүүхдүүд гадуур найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөж алхах нь их байдаг тул хөнгөн, уян хатан, агаар нэвтрүүлэх чадвартай, ус нэвтэрдэггүй оновчтой материалтай цүнх сонгоорой хэмээн Солонгосын Альфа брэндийн Монгол дахь салбар болох Альфа дэлгүүрийн зүгээс зөвлөж байна.

Бичиг хэрэг, тоглоомын Альфа дэлгүүр нь Метромолл их дэлгүүрийн 3 давхарт байрлаж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.