Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийг толилуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд баталсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Мөн иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх одоо мөрдөгдөж байгаа хугацааг хэвээр хадгалж, иргэний бүртгэлийн байгууллагаас баримт бичгийг хүлээн авч бүртгэлийг хөтлөх хугацааг судалгааны үндсэн дээр боломжит байдлаар тогтоож, бүртгэл тус бүрийн хугацааг хуульд тодорхой заасан;
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон тул хууль санаачлагчид буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.
Мөн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|