ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Өглөөний гайхамшиг” буюу өөрийн боломжоо нээж, эртэч хүн болох цаг

ikon.mn
2018 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хүн гэгч өөрийн байгаа байдалдаа тийм ч их сэтгэл ханамжтай байж чаддаггүй бололтой. Энэ хэр тааруу байдал, давчдах бодол эргээд бидний амгалан тайвныг эвдэж орхидог гэмтэй. Үүнээс илүү байх боломж байсан гэдэгт дор бүрнээ итгэж бас найддаг боловч тэр хүсээд байгаа зүйлдээ хүрэхийн төлөө илүү алхам хийж, зориглож чадахгүй явсаар цаг хугацаа алдах нь маш түгээмэл. 

Тэрчлэн сэтгэл дотроо нэг л гонсгор эсвэл нууцхан харамсал тээж үлдэх нь бий. Энэ болгонд шийдмэг хандаж таслал бус, цэг тавиад яагаад маргаашаа өөрчилж болохгүй гэж.

Нөхцөл байдалтайгаа бүрэн эвлэрч, дандаа буулт хийсээр хоног хугацааг барна гэвэл дэндүү хайран билээ. Нөгөө талаасаа чамайг өөд татах, эсвэл дотроос чинь хатгах, урагш нь хөтлөх хүсэл төрж л байвал бүх зүйл дууссан гэж алгуурлах хэрэггүй. 

Гэтэл бид өөрийгөө өөрөө мохоох, би чадахгүй дээ гэсэн сөрөг бодолд автах гээд байдаг. Энэ байдалтай удаан цааш явуул тэгээд шинэ санаа болгон зэврэх, бид өөрсдөө элэгдэх, шантрах, эмтрэх эрсдэлтэй тулна гэсэн үг. Тэгвэл амьдралаа, өөрийгөө өөрчлөх аялалд гарахад бэлэн үү. 

Яагаад бусдаас өөрийгөө дутуу, дундуур, байгаа амьдралдаа сэтгэл ханамжгүй орших ёстой гэж. Байгаагаа сайжруулах, илүү шат ахих боломж бидний гарт байгаа шүү дээ. Мэдээж аялал үр дүнтэй байхад “газрын зураг” чухал. Танд аяллын турш хань болж, хөтөч хийх, хүсээд байгаа амьдралд, зөв амьдралын дадал хэвшилд чиглүүлэх “Өглөөний гайхамшиг” ном өмнө байна. Өглөөний цагаа үр бүтээлтэй ашиглаж, өөртөө итгэх итгэлийг олоход энэ ном тусална гэж найдаж байна. Өөрийн боломжоо нээж, эртэч хүн болсноор бид илүү өндөр бүтээмжтэй, урам зоригтой амьдарч чадна.
 
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Энэ философи, үзэл санаанаас огтхон ч гажаагүй, тийм атлаа таны аялал үр дүнтэй байхад тусалж чадах ийм нэг бүтээл гараад 14 хонох гэж байна. "Өглөөний гайхамшиг" ном уншигчдын дунд нэлээд өндөр хүлээлт үүсгээд байгаа. Номын нэрээр хүртэл нэрлэсэн хөдөлгөөн фейсбүүк орчинд үүссэн байна. 
Хүн бүр зовлон бэрхшээлээ даван гарч, мөрөөдлийн амьдралаа цогцлоох боломжтой гэдгийг харуулсан амьд жишээ бол Хэл Элрод. Түүний бичсэн “Өглөөний гайхамшиг” ном өдгөө олон хүний амьдралд өөрчлөлт, дэвшил гаргаад буй. Үүнээс бид хоцрох ёсгүй билээ. Өөрийгөө нээх, өөрчлөх, сайжрах хүсэлтэй хүн болгонд энэ номоо тэрбээр зориулж бичжээ. Тийм ч учраас "Өглөөний гайхамшиг" номын талаар найзууддаа, эргэн тойрны хайртай хүмүүстэй ярьж, өөрчлөлт хийхэд нь туслах гэж оролдож байна.

Авто машины ослын улмаас хүнд бэртэл авч, дахин хэзээ ч алхаж чадахгүй гэгдэж байсан Хэл Элрод эмч нарын оношийг сөргөж, бас өөрийгөө өрөвдөх хүслээ дарж чадсанаар маш олон амжилтын эзэн болж чадсан байдаг. Тэрбээр бүхий л амьдралаа бусдад саад бэрхшээлээ аз жаргалтайгаар даван туулж, хүн бүрт байдаг хязгааргүй нөөц бололцоогоо ашиглахад нь туслах сайн үйлсийн төлөө зориулахаар шийдсэн нэгэн.“Таны одоо байгаа байдал тань өмнө нь хэн байсны үр дүн юм. Гэхдээ цаашид хэн болох нь яг энэ мөчид гаргах таны шийдвэрээс шалтгаалах болно" хэмээн "Өглөөний гайхамшиг" ном өгүүлдэг. 

Мөн хэрвээ та амьдралаа сайжруулахыг хүсвэл эхлээд та өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж "Өглөөний гайхамшиг" зөвлөдөг. Хувь хүний харах өнцгийг өөрчлөх ном хаа нэг таардаг бол амьдрах хэв маягийг өөрчлөх ном маш ховор. Тэгвэл энэхүү хэрэгцээг хангаж чадах “Өглөөний гайхамшиг” номыг уншсанаар та өөрийн бүрэн нөөц бололцоог өглөө бүр нээх боломжтой. Энэ бол залхуурлаа хойш тавьж, өөрийн хүссэн амьдралаа бий болгоход “хөтөч” болох бүтээл аж. Нэмж хэлэхэд, таны алтан цагийг энэ ном үрэх бус харин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, илүү том зорилготой, бүтээлч амьдрах тэр дадал, соёлд “Өглөөний гайхамшиг” урин дуудах нь дамжиггүй. Эртэч Монгол хүнээс энэ улсын ирээдүй шалтгаална. 

Б.Мөнх-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ulziinyam [66.181.161.104] 2019/11/20
Snu taniin ene haanas awj boloh u hodoo oron nutgaas bichij ih gaihaltai nom yum a
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.66] 2018/7/30
Уншаад эхэлсээн, их таалагдаж байна
1 | 0 Хариулах
Уншмаар байна [202.131.235.234] 2018/7/30
Энэ номыг хаанаас авч болох вэ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/7/30
энэ зарим рекламдаад ү-хчих гээд байдаг номууд унших юм юу ч байхгүй. нэг галзуу америк бичсэн юм л байх юм. ж нь тэр Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг.
8 | 2 Хариулах
ГАЛСАН [122.201.19.166] 2018/7/30
Гоё юм бичмээр байна даанч кк
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.146] 2018/7/30
орой эрт унтаж өглөө эрт босох хэрэгтэй тогонд ч хэмнэлттэй, чийдэнгийн гэрэлд ёлтойж сууснаас нүдний хараанд ч сайн. Монголчууд уул нь гэгээ оронгуут л босдог ёс заншилтай юмсан.
4 | 0 Хариулах
club27 [66.181.161.99] 2018/7/30
Өглөө эрт босох мэдрэмж сайхаан сайхан. Гэхдээ хүнд өөрийнх нь биологийн цаг гэж бий.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.87.42] 2018/7/30
thh bi oroi serj ogloo untdag
2 | 1 Хариулах
Батхишиг [202.179.31.82] 2019/5/20
bi oroi untaj oroi bosdog.
3 | 0 Хариулах
mongol yalna [202.131.235.234] 2018/7/30
mongolchuudad ug n heregtei l dee. ugluu ert ydaj bosood surchval amidrald n heregtei. tegvel mongol yalna aa
1 | 1 Хариулах
Авч унших гсн юм [202.131.235.234] 2018/7/30
Энэ нээрээ уншмаар ном байна лээ, номын дэлгүүрт байгаа юу...
5 | 0 Хариулах