Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Пеле, Мбаппе нар твиттер сүлжээгээр харилцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Францын шигшээ багийн 19 настай довтлогч Килян Мбаппе 2018 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод гоол оруулснаар хөлбөмбөгийн түүхэнд хоёрт бичигдэх болсон юм.

Францчууд Ням гарагт Москва хотын Лужники стадионд Хорватын шигшээ багийг 4:2 харьцаатай буулгаж авснаар дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөсөн.

Мбаппегийн амжилт 60 жилийн өмнөх Пелегийн хийсэн гоолын дараа хоёрдугаарт бичигдэж байна. 1958 оны ДАШТ-ий сүүлчийн тоглолтод 17 настай байсан Пеле Шведийн хаалганд гоол хийж, хамгийн залуудаа шигшээ тоглолтод гоол оруулсан тамирчин болсон юм.

Тэгвэл Бразилын домогт тамирчин Пеле өчигдөр твиттер хуудсандаа “Хэрвээ Килян миний дээд амжилтуудыг энэ мэтээр давтаад байх юм бол би дахин тоглож эхлэхээс өөр аргагүй болох нь” гэсэн утгатай өгүүлбэр бичсэн байна.

Харин Мбаппе түүнд хариу болгон “Хаан үргэлж хаан хэвээр байдаг” гэсэн өгүүлбэрийг бичиж, хөлбөмбөгийн хаанд хүндэтгэл үзүүлжээ.