Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга хазайлт өгч, хагарч цуурсан тухай тус төвийн захирал мэдээлж байв.
Тус төвийн барилгыг нураахгүй, хүчитгэхээр болжээ. Уг ажлыг 2026-2027 онд гүйцэтгэх бөгөөд нийслэлийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг баталж, энэ онд засварт 830 сая төгрөгийг зарцуулах аж.
Хүүхдийн урлан бүтээх төв 1988 онд анх үүсгэн байгуулагдаж 1958 онд баригдсан буюу үндсэндээ 67 жил болж буй барилгад үйл ажиллагаа явуулж, жил бүр 1,800-2,100 хүүхдийг дүрслэх урлаг, гар урлалд үнэ төлбөргүй сургаж хөгжүүлдэг байна.
Төвийн барилга 2021 онд Соёлын дурсгалт өвийн барилгын жагсаалтад бүртгэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!