2018/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,511.22₮
B16
УЛААНБААТАР
|
-2°
B14
УЛААНБААТАР
|
-2°
B34
УЛААНБААТАР
|
-4°
15:00
S16
16:00
S16
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
-1°
21:00
S16
22:00
S16
23:00
S16
00:00
S16
01:00
S16
02:00
S16
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сумын алдарт уяач Б.Баттөрийн галаар зочиллоо

ikon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүй долоон худагт Төв аймгийн Угтаалцайдам сумын алдарт уяач Б.Баттөрийн галаар зочиллоо.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 199 азарга бүртгүүлснээс 153 хурдан хүлэг шандсаа сорьж, Төв аймгийн Угтаалцайдам сумын алдарт уяач Б.Баттөрийн бидэрт хул азаргыг найман настай А.Буянжаргал хурдлуулж, түрүү магнайд орж ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сумын алдарт уяач Б.Баттөрийн галаар зочлохдоо бидэрт хул азарга нь түрүүлж, наадамчин олноо баясгасанд нь баяр хүргэж, хөөрөг зөрүүлсэн юм. Энэ үеэр сумын алдарт уяач Б.Баттөр Төрийн тэргүүн морилон саатаж байгаад бэлэгшээж, наадмын сонин сайхнаас хуучиллаа.

Сумын алдарт уяач Б.Баттөр “2009 онд морь сонирхож эхэлсэн. Түүнээс хойш их сургуулиа дүүргээд морь уяж эхэлсэн. Унаач хүүхэд маань найман настай. Бидэрт хул азарга маань Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн алдарт уяач Сүхдоржийн Гомбосүрэн гээд манай хамаатны ахын унаган адуу байгаа юм байна. Нутаг орондоо айраг, түрүү алдаж байгаагүй адуу. Энэ жил улсын баяр наадамд түрүүлсэнд баяртай байна” гэсэн юм.

Мөн энэ жил Төв аймагт цас ахиухан орсноос дөрөвдүгээр сард ногоо сайн ургаж, морьд тэнхээ сайтай, оролцсон уралдаан, сунгаандаа урдуур орж байгаа талаар Төв аймгийн Угтаалцайдам сумын алдарт уяач Б.Баттөр ярив.

Бидэрт хул азарга түрүү магнайд орж ирсэн нь Төв аймгийн Угтаалцайдам сумын азарга насанд анхны түрүү нь болж байгаад нутаг усныхан нь баяр хөөртэй байлаа.

 

x