ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Г.Равдан АРДЫН, П.Эрдэнэзаан ГАВЬЯАТ жүжигчин боллоо

Б.Ану
2018 оны 7 сарын 9
iKon.MN

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол

Монгол Улсын эдийн засаг болон Уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн мянга мянган ажилтнуудын төлөөлөл болгож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүүж өгөв.

Монгол Улсын ардын жүжигчин, ардын багш цол

  1. Монгол Улсын консерваторын  үндэс суурийг бэлтгэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн урлагийн сургалтын бодлогын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын консерваторын ахмад багш Мишигийн Цэрэндорж,
  2. Монгол Улсын боксын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэж, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан олон арван тамирчид төрөн гарах хөрс суурийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын боксын холбооны зөвлөх дасгалжуулагч Хайдавын Алтанхуяг нарт Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.

Мөн тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд  оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равданд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

 

Монгол Улсын гавьяат цол

  1. АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Монголчехметалл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бичээрийн Далайг,
  2. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржааг,
  3. “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдыг,
  4. “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөх инженер Гүдсамбуугийн Сандуйжавыг,
  5. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабалыг,
  6. “Хөтөлийн цемент шохой” хувьцаат компанийн захирал Асарваанийн Шоовдорыг тус тус шагналаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин цол

  1. Улсын дуур бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинг,
  2. Чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв
  3. Чөлөөт уран бүтээлч Тангадын Борхүү,
  4. Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин, найран дууны багш Төмөрбатын Оюунцэцэгийг,

“Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзааныг тус тус шагнав.

 

ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛООР Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, малын эмч Райханы Хасымханыг шагналаа.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн захирал Бямбажавын Алтанцэцэгийг,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн Баасангийн Дорждалам нарыг тус тус шагнав.

Монгол Улсын гавьяат багш цол

  1. Ахмад багш Цэрэнгийн Адъасүрэнг болон Зундуйн Бямбаа нарыг,
  2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн ахмад багш Дондовын Алтанцэцэгийг,
  3. Орхон их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Найдангийн Баатаржавыг,
  4. Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохыг,
  5. Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Очирын Пүрэвийг,
  6. Булган аймгийн шатрын “Сөрт” клубын багш Жамъяандоржийн Пүрэвсүрэнг,
  7. Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан, ахмад багш Мөнх-Очирын Нацагюмыг,
  8. ШУТИС-ийн тэргүүлэх профессор Гэндэнгийн Ухнааг,
  9. Говьсүмбэр аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Мэндийн Сэртэвийг,
  10. Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Дашдоржийн Тунгалагийг,
  11. МУИС-ын Физик электроникийн сургуулийн багш Хинаятын Цоохүүг тус тус Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа.

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР Монгол Улсын зөвлөх инженер Кармены Ермерейг, “Ньюкон” ХХК-ийн ерөнхий захирал Намдагийн Чойбалсанг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР Монгол Улсын начин Дандарын Гомбосүрэнг шагналаа.

ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР “Өгөөж сүмбэр” ХХК-ийн зөвлөх Доржийн Батааг шагнав.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Ахмад тариаланч Боожийн Цэвээнийг, “Үйзэн тал” ХХК-ийн агрономич Пүрэвийн Даваанямыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР Ахмад тээвэрчин Цэрэнгийн Мягмаржавыг, Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Жавчигийн Сэрээтэрийг шагналаа.

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР “Багануур” хувьцаат компанийн токарьчин Пинчигийн Чулуун-Эрдэнийг,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР Ахмад холбоочин Гончигийн Баттогтохыг,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР Эдийн засагч Дашсамбуугийн Полоожийг тус тус шагналаа.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

  1. “Зууны шуудан”, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Бямбын Ерэнтэйг,
  2. Ахмад зохиолч, сэтгүүлч Дагвын Жамьяанг,
  3. Үндэсний бөхийн засуулч Хадын Пүрэвийг,
  4. Ахмад зохолч Авидын Шартолгой нарыг тус тус Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР Монгол Улсын консерваторын Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Нямбалбарын Оюуныг шагнав.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Наранбулаг трейд” ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндоржийг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Дамбийн Ширэндэв нарыг тус тус шагнав.

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Ганга импекс” ХХК-ийн захирал Дамдины Гомбосүрэнг, “Нарантуул” группын ерөнхий захирал Шаравын Оюунсогоог тус тус шагналаа.

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР  П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Цэрэндоржийн Бадамсэдийг, “Өргөө” амаржих газрын их эмч Машлайн Энхтуяаг тус тус шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР ШУТИС-ийн профессор Цэвээний Нанзадыг шагналаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Хүний бага эмч Гончигийн Батсуурийг, “Этүгэн” их сургуулийн ректор Бямбаагийн Батсэрээдэнийг, Биеийн тамир спортын газрын бага эмч Эрдэнэ-Очирын Энхбаяр нарыг тус тус шагнав.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилын Чагнаа нарыг тус тус шагналаа.

Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон:

СҮХБААТАРЫН ОДОНГООР Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дашдоржийн Батбилгийг,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР “Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмааг,

 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах мэргэжилтэн, хурандаа Цэдэндоржийн Батсайханг,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР Үндэсний батлан хамгаалах Цэргийн нэгдсэн сургуулийн ахлах багш Доржийн Пүрэвсайханг,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ард талын мэргэжилтэн, дэд хурандаа Доржийн Тунгалаг нарыг шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [185.50.222.218] 2018/7/10
Baldanpureb gyai ba Rabdan gyai nariin shagnal hamgin zub zuitei shagnal boljee
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.96] 2018/7/10
Тэмдэг зүүж өгөх нь их эвгүй. Хүний энгэр ухаад л. Эмэгтэй хүнд хэцүү. Эр ч байсан хэцүү. Гомо юм шиг. Тусгай тууз зүүж орвол дээр биш үү?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.96] 2018/7/10
Равдан бол мундаг их ч хөдөлмөрлөсөн.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.27.229] 2018/7/9
Хошин шог гэгчийн энэ дурак юу хийсэн гэж гавьяат цол авч байгаа юм бол
1 | 0 Хариулах
Eeee [хориотой үг] [хориотой үг] [202.9.42.250] 2018/7/9
Erdenezaan gej [хориотой үг] bandi Yu hiisen gej gavyat tsol avj baigaa yum. Maazarhaas oor oligtoi kinond ch togloogui
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.96] 2018/7/10
Олигтой ч маазардаггүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.130] 2018/7/9
Женкогоос олигтой юм хүлээгээд хэрэггүй
1 | 0 Хариулах
Зочин [202.131.236.122] 2018/7/9
Энэ төмөр энгэртээ зүүгээд сайхан амьдрах уу? Аль Соц-ын үеийн шагнал урамшуулалаа хэзээ болих вэ? Цэргийнхэн, цагдаагаа л шагна л даа. Бусдыг нь бол хийж бүтээснийг нь зах зээл, нэр төр нь тэжээгээд урамшуулна шдээ. 70 аас доошоо 2 үе үхэж барагдаад энэ бүх эргүүтэл багасах байх даа
3 | 1 Хариулах
23456 [66.181.166.127] 2018/7/9
Нүдээ олдоггүй шагнал гээчийг болимоор юм Шагнал нь авч байгаа хүндээ сайхан байдаг байх л даа. Настангуудад гавьяагий нь үнэлж байга хэдий ч Арай биш ээ
1 | 0 Хариулах
z [103.57.95.237] 2018/7/9
одоо болтол Равдантай зэрэгцэх өгүүлэх урлагийн мастер алга
9 | 0 Хариулах
Tseegi [202.9.41.5] 2018/7/9
Елэийхvv яасан бэ? Тэр л гавьяат болох естой до
2 | 0 Хариулах
Зочин [112.72.11.111] 2018/7/9
Монголд ер нь урлагийнхнаас өөр ажил хийж гавъяа байгуулдаг хүмүүс байдаггүй юмуу
9 | 0 Хариулах
Зочин [27.123.214.93] 2018/7/9
Urlag sportiin shagnal Ymu haashaa ch
0 | 0 Хариулах
Зочин [112.72.11.111] 2018/7/9
Энэ шагналууд утгаа алдлаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.24] 2018/7/9
Эрдэнэзаан сайн жүжигчин дуучин Батэрдэнийн хажууд гавьяатдаа аргагүй
1 | 0 Хариулах
( [66.181.161.91] 2018/7/9
Равдан гуай авах ёстойгоо авч. Нөгөөх нь хэн ч юм. Таних ч үгүй юм байна. Ингэж шагналын нэр хүнд унагааж хэн ч биш юмнуудад өгч байхаар нэг мөсөн боливол таарна.
5 | 2 Хариулах
Зочин [103.10.21.81] 2018/7/9
Zaawal hvn bvrt tanigdasan hvn shagnagdah ystoi ym uuu ooriin erhelj bgaa ajildaaa ezen bolj bgaa hvn shagnagdah ystoi olond tanigdsan hvniig shagnadag shagnal ymuu chi tegeeed ter hodoo bgaa malchin barilgachin erdemteng bvgdiig n shagnal awah erhgvi gj bodood bgaa muuu
0 | 2 Хариулах
ардчиллын эрлэг [122.201.20.26] 2018/7/9
ерөнхийлөгч болсон хүн намаасаа татгалздаг. Намын даалгавраар дандаа ажил я вуулдаг энэ тэнэг баттулгыг үгцруулж зайлуул
3 | 3 Хариулах
Зочин [122.201.24.17] 2018/7/9
ТЭНЭГ ОРК
0 | 1 Хариулах
Зочин [81.246.9.226] 2018/7/9
Moh-iin Batbileg yag yu hiisen gej sukhbaatariin odon avav. teneg ardchilagch l bish yum bol Battulgaa. ene bol namiin shagnal bishee
0 | 0 Хариулах
талын хөх чоно [122.201.20.26] 2018/7/9
хошин урлаг гэдэг хэндч хэрэггүй хогоор хүмүүсийн халаасыг хоос олсон зальт этгээдүүд ямаөр гавъяатай гэж. харин эх орныхоо төлөө олон ажил хийж төрд олон жил зүтгэсэн хүмүүс ийг намын харъяаллынх нь улмаас шагналаас хасч буй дунд б оловсролтой Х.Баттулгын өмнөөс харамсч байна.
5 | 4 Хариулах
Зочин [64.119.25.213] 2018/7/9
gutsoo chi
2 | 2 Хариулах
Иргэн [202.21.112.37] 2018/7/9
Баяр хүргэе
0 | 0 Хариулах