Дэлхийн ноён оргил гэгддэг Эверестэд уулын спортын ОУХМ Ж.Бямбасүрэн өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдөр эх орынхоо төрийн далбааг долоо дахь удаагаа намируулсан билээ.
Энэхүү томоохон үйл явдлын нэг хэсэг болох ОУХМ Ж.Бямбасүрэнгээр ахлуулсан баг “Монгол Шуудан” ХК-ийн улс хоорондын буухиа шуудангийн “EMS” үйлчилгээг ашиглан хамгийн богино хугацаанд яаралтай хэрэгцээтэй байсан эд зүйлсээ Дэлхийн ноён оргил болох Эверэстийн үндсэн отогт хүлээн авч чадсан байна.
Дэлхийн дээвэрт буухиа шуудангийн илгээмжийг хүлээн авч, монгол хүний тэсвэр хатуужил, эр зориг, хүч чадлаар 8,848 метрийн өндөрт хүрч Эверестийн оргилыг эзэлсэн уулчныг “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар болон бусад удирдлагууд хүндэтгэлтэйгээр хүлээн авч баяр хүргэсэн байна.
Дашрамд дурдахад улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ болох EMS брэнд нь дэлхийн 116 улсад хамгийн хурднаар хүргэгддэг тэргүүлэх зэрэглэлийн үйлчилгээ юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!