Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа гэр бүлийн 5-10 насны хүүхдүүдийн дунд “Миний аав замын цагдаа” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.
Тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдэд хүүхэд багачууд эцэг, эхийнхээ ажил,мэргэжлийн онцлог, тэдний өдөр тутмын амьдралыг тусган харуулснаас гадна тэдний ажил, мэргэжлээр бахархдаг нь харагдаж байлаа.
Тус уралдаанд нийт 98 алба хаагчийн хүүхэд багачууд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлжээ.
Тэмцээнд:
Байр эзэлсэн хүүхдүүдэд зургийн хэрэгсэл, дэвтэр ном, нийт хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулжээ.
Нэгдүгээр байрт орсон С.Бөртэ охины зурсан зураг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!