Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хансаныг зорих хамгийн том шалтгаан бол Сөүл маягийн бүлгоги Сэт

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 12
Сурталчилгаа

Хансан рестораны хамгийн алдартай бүлгоги сетийг идэхээр олон хүн зорин очдог. Солонгосын алдарт шөлийг Хансанд идэх шалтгаан нь өвөрмөц амтнаас гадна Солонгос тогооч өөрөө зоогийн ширээний ард хүрэлцэн ирж,  таны нүдэн дээр амталж, бүр аягалж өгдөгт оршино. Сонирхолтой, бас сэтгэл хөдлөм биш гэж үү?

 
 

Тэд Сөүл маягийн бүлгогиг хамгийн амт чанартай үхрийн сээрний махаар хийдэг. Сээрний махыг хамгийн зөөлөн, идэхэд амттай гэсэн утгаар тогооч нар хамгийн чухал, брэнд болсон хоолнуудад ихээхэн ашигладаг билээ. Хансан рестораны бүлгогиг перилла, гүнжидийн гаатай навчаар амталж бэлтгэсэн сээрний махаар хийдэг тул амт нь илүү тод, сайхан байх болно.

 

Хансан (Hansang)  бол “үргэлж ширээ дүүрэн” гэсэн утга билэгдэл бүхий Солонгос үг юм. Рамада зочид буудлын 5-р давхарт байрлах Хансан ресторанд жинхэнэ Солонгос амтыг мэдрүүлэхээр БНСУ-ын тогооч Жэймс болон түүний чадварлаг багийнхан ажилладаг.  Жэймс Монгол улсад 5 дахь жилдээ ажиллан, Солонгос хоолны соёлыг бүрэн утгаар нь мэдрүүлэхээр өөрийн хувь нэмрийг оруулсаар яваа юм.

Энэ удаад рестораны зүгээс “HanSang” нэрийн  5 сэтийг шинээр танилцуулав. Үнийн хувьд, алдарт булгоги сэт нь хоёр хүнд 33,000 төгрөг байдаг бол Hansang нэрийн багц нь 4 хүний 60,000 төгрөг. Найзуудын үдэшлэг, гэр бүлийн амралт, ажил хэргийн уулзалт гээд олуулаа гадуур хооллох үед ширээ дүүргэн олуулаа идэхэд тохиромжтой хүндэтгэлийн зоог гэж Жэймс бидэнд тайлбарлалаа.

 

Мөн та уг ресторанд Солонгос хоолноос гадна Монгол, Хятад, Итали хоолнуудыг амтлах боломжтой. Гриллдэж шарсан самгёбсал мах, халуун ногоотой хольж шарсан наймаалж, хүн орхоодойтой шөл, хайрсан меро загастай шөл, давсаар амталж гриллдэж шарсан амар загас, гриллдэж шарсан төрөл бүрийн махнууд, утаж шарсан гахайн махан пицца, хавчуургатай талх зэрэг Хятад, Монгол, Солонгос, Итали хоолнуудаар дүүрэн баялаг цэс нь хүн бүхэнд тохирох сайхан сонголтыг санал болгоно.

 
 

Далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн хоолонд дуртай хүмүүст зориулж Хансан ресторан онцгой хоолнуудаар үйлчилж байна. Тэр дундаа Меро загасаар бэлтгэсэн хоол нь тэдний онцлох зоог юм. Үүнтэй холбоотой сонирхолтой баримт дурдахад, уг загасыг зөвхөн өвлийн улиралд газар дундын тэнгисээс барьдаг болохоор загасны тос нь арьсандаа илүү шингэж, тосон дахь амин дэмийн агууламж хамгийн өндөр болсон байдаг. Иймээс хүний биед хэрэгтэй амин дэмийг ихээхэн агуулсан меро загас нь эртнээс хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө хэрэглэдэг алдартай зоог байсаар ирсэн юм.

Хансан рестораны олонд танигдсан бас нэгэн давуу тал бол үйлчилгээ, цэвэр тухтай орчин, халуун дулаан уур амьсгал юм. Очсон хүн болгонд хооллох тухтай орчныг бүрдүүлж өгдөг энэ газар та найз нөхөд, гэр бүл, ажил хэргийн түнш гээд хэнтэй ч цагийг сэтгэл хангалуун өнгөрүүлэх боломжтой.

 

Жинхэнэ итали шпагетти, пицца, стейк болон Хятадын хамгийн алдартай, манайд тэр болгон тараагүй амтат хоолнууд, Монголын үндэсний зоог, чадварлаг тогоочийн таны нүдэн дээр бэлдэж өгөх Солонгос хоол зэргийг та бүхэн Хансан ресторанд амталж, хоолны соёлыг бүрэн утгаар нь мэдрэх боломжтой.

Хансан ресторан Рамада зочид буудлын 5-р давхарт байрлаж байна. Дэлгүүр хэсэнгээ Макс Моллын төвөөр дамжин ресторан руу орох ч боломжтой юм.

 

Бүлгоги нь Солонгосын өнцөг булан бүрд өөр өөрийн амтыг шингээсэн өвөрмөц амттай байдаг бөгөөд Сөүл маягийн бүлгоги нь хамгийн онцгой амттай

Хаяг: Макс Моол болон Рамада зочид буудлын 5-р давхарт, Баянгол дүүрэг   
Утас: 7014-1111
Ажиллах цагийн хуваарь:  07:00 - 22:00

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.