ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос, Хятад улсууд Инчеон-Монголын нислэгийн чиглэлийг давхар замтай болгохоор тохиролцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос, Хятадын талууд Инчеоноос Монгол хүрдэг агаарын замыг хоёр давхар болгон ашиглах тохиролцоонд хүрснийг Сөүлийн албаныхан Ням гарагт мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл зөвхөн нэг замаар энэ чиглэлд онгоцнууд нисдэг байсан бол удахгүй хоёр зэрэгцээ агаарын зам нэг чиглэлд бий болох юм.

Ингэснээр нислэгийн багтаамж нэмэгдэж, нислэгийн цаг хойшилдог, саатдаг байсан асуудал шийдэгдэх гэнэ.

Сөүл хотод болсон яриа хэлэлцээрээр эцсийн тохиролцоонд хүрч, энэ оны сүүлээр хэрэгжих болсныг Өмнөд Солонгосын Тээвэр, Дэд бүтцийн яам мэдээлжээ.

Уг агаарын чиглэл нь Инчеоноос Монголоор дамжин Ойрх Дорнод, Орос, Европ хүрэх онгоцнуудад ашиглагддаг 1,700 км урттай зам юм байна.

Энэ чиглэл ганц агаарын замтай байсан тул онгоц хоорондын зайг жигд, аюулгүй түвшинд хадгалахын тулд цаг их зарцуулдаг байжээ. Ингэснээр Инчеоноос баруун зүгт нисэх онгоцнууд бөөгнөрч, нислэгийн цаг хойшлох асуудал байнга тохиолддог байсан юм.

2014 онд энэ замаар 128,000 онгоц нисэж байсан бол 2016 онд 150,000 онгоц болж нэмэгджээ.

2016 онд энэхүү чиглэлийн ачаалал нэмэгдсэний улмаас 1,344 онгоцны нислэг нэг цагаас урт хугацаагаар хойшилж байв.

Инчеон-Монголын агаарын замыг давхар ашиглалттай болгох асуудлыг 2010 оноос эхлэн Өмнөд Солонгос, Хятадын талууд хэлэлцэж эхэлснээр одоо үр дүнд хүрч байгаа ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.17.230] 2018/6/4
ноход дунд яс хаяхаар яг ингэж уралцдаг шиг манайхан ганц мэддэг сэдвээр мэдээ оруулангуут алалдаж эхэлхийм даа
0 | 0 Хариулах
Зөв бич [81.213.40.10] 2018/6/4
Ядаж мэдээний сайтууд нь ч эх хэлээрээ хэдэн үг холбоод зөв биччихэж чадахгүй..арчаагүй ч улс болдоо бид..энэ нэг юман дээрээ "мэдээлжээ" гэсэн байх юм. Үйл үг нь -мэдээллэх биздээ. Нэмээд өнгөрсөн цагийн нөхцөлөө зөв залгаад биччих л дээ. Бичиг үсэг тайлагдсан хүн ажилд авч бай л даа. Заримдаа иймэрхүү юм харахаар бүр арай л ой гутмаар юм.
1 | 3 Хариулах
Зочин [27.123.212.143] 2018/6/5
Ой мойгоо гутааж зовохоосоо өмнө тайлбар толь хар даа. Мэдээлэх гэж байгаа болохоос мэдээллэх гэж үг алга даа
0 | 0 Хариулах
Энхжин [64.119.22.158] 2018/6/4
За боль доо. Самар идээд үсээ тайруулцгаа.
0 | 0 Хариулах
Зочин [207.154.248.89] 2018/6/4
Монгол ариун тэнгэр дээгүүр Солонгос кимчи нисэх учиргүй. Монгол ялах ёстой
0 | 11 Хариулах
эмч нь бнөө [45.117.35.11] 2018/6/4
Шар хад явъя.
9 | 1 Хариулах
Peeh [66.181.186.207] 2018/6/5
Araggui tenger zayaad ork bnda
2 | 0 Хариулах
Zochin [64.119.26.10] 2018/6/15
Shar hadand ochij gevt kkk...
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/6/4
yadaj darhan ru 2 tsag yavdag hurdan galt tereg hiimeer baidag gevch orosuud ugui mongolchuud udaan yavj yaduu baih yostoi gej uzdeg
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.15] 2018/6/4
Ойрхон газрууд руу хямд нисдэг болмоор байна. Бээжин Сөүл г. м.
7 | 0 Хариулах
Зочин [202.179.31.15] 2018/6/4
Эсвэл хурдан галт тэрэгтэй болмоор байна. Монгол дотроо gol gol gazruud ruu хурдан гялалзуулдаг болмоор байна.
5 | 0 Хариулах
Airasia [66.181.161.64] 2018/6/4
Airasia oruulj irex yasan be. Xulgaichuud. Korean air buur gargax xeregteu olon jil mongoliig muljluu
5 | 1 Хариулах
Зочин [202.179.25.54] 2018/6/4
Та нар одоо юу ойлгоод байгаа юм бэ? Энэ чинь Инчон-Уб нэг их хамаагүй зүйл байна шүү дээ. Инчон-УБ замыг ашиглаж, Европ руу нисдэг байсан, энэ зам ачаалалтай болсон учир Инчон-УБ шинэ зам тавьсан л гэсэн үг. Агаарын замын тухай асуудал яриад байна шүү дээ. Олон нислэг өнгөрөх тул Монголд орж ирэх мөнгө бага сага нэмэгдэнэ гэсэн үг.
4 | 0 Хариулах
Зочин [103.10.23.89] 2018/6/4
Заза Монгол улс өөрөө мэддэг зүйл гэж алга болж газар нутагаа харийнханд зарна, бидний дээгүүр хэний онгоц нисэхийг хужаа, солонгос 2 мэддэг болцон юм уу? Монголд төр засаг гэж байна уу? Монголын ирээдүйг одоо ямар улс шийдэх болж байнаа нөгөө хужаа солонгос шийдэх үү? Бид хаана амьдраад байгаа юм бэ? бидний үр хүүхэд яах болж байна, эдгээр улсын боол болох уу? улс төрчидөө та нарыг чөтгөр аваад эрлэг рүү яваасаа.
2 | 11 Хариулах
Зочин [193.57.67.241] 2018/6/4
Хөгшөөн чамд агаарын тээврын олон улсын дүрэм журмын наад захын ойлголт алга. Монгол улсын нутаг дээгүүр нисэх зөвшөөрлийг манайх аль хэдийн өгчихсөн байгаа. Одоо нөгөө талаас зам хос болгох хүсэлт тавиад манайх зөвшөөрөл олгоод нислэгийн удирдах төвүүдийнхээ системд оруулна. Харин ч манай дээгүүр нисэх онгоцны тоо нэмэгдвэл манай авах хураамж нэмэгдэнэ шүү дээ. Шааааааал хаа хамаагүй юм үглээд тэнэгтээд унахиймаа.
23 | 0 Хариулах
Зочин [103.26.193.236] 2018/6/4
Үхэр минь явж өвсөө зулгаа
4 | 0 Хариулах
Зочин [103.242.30.176] 2018/6/4
Инчеон-Улаанбаатар гээгүй, Инчеон-Монгол гэж байгааг хараарай. Монголын хил хүртэл давхар зам нээж байна. Монгол дотроо бол бид зөвшөөрөх байлгүй
3 | 0 Хариулах
хаха [202.131.248.198] 2018/6/4
Самар идээрэй. Амжилт.
0 | 0 Хариулах
Бат [122.201.24.28] 2018/6/4
Сөүлээс Улаанбаатар хүрэх зардлыг хямдруулаачээ,Дэлхийд байхгүй өндөр тарифаар нисч байна ш дээ,Холын зай нь адилхан Хон Хонгруу тал үнээр нь нисэх жишээтэй,Кореан айр Монголчуудыг олон арван жил шуллаа шүү дээ,Монгол хүний эрх ашгийн төлөө хэн дуугарах ёстой юм бэ???????????????????
11 | 0 Хариулах
Зочин [43.242.243.209] 2018/6/4
тэр гэр бүл чинь нүгэл нь нүдээрээ гараад л байгаа, одоо л байдал дээрвэл дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2018/6/4
Hen ni ene deer PR hiih boldoo xaxa. Oorsdoo hiitsen yumshig naana daa.
0 | 0 Хариулах
Зочин [223.33.164.189] 2018/6/4
?tusgaar uls bish bilu bid
0 | 11 Хариулах
Zochin [164.4.17.59, 165.225.68.64] 2018/6/4
Mongol zuvshuursun baisan inchonoos ongots irehdee hyatadiin nutag devsgereer irdiimaa hugshuun. Tegeel uher mongol tsarailaad erguuteed undiin
19 | 0 Хариулах
Зочин [172.58.139.183] 2018/6/4
Bish shde hyatadiin hoid muj
4 | 3 Хариулах
Зочин [202.21.106.122] 2018/6/4
Одоо ингээд нөгөө үхэр Монгол ялначууд нь мөөрөөд ороод ирэх юм байна л даа
2 | 0 Хариулах
Зочин [103.26.193.236] 2018/6/4
Аль хэдийн сүрэглээд ороод ирцэн мөөрөлдөөд л байна лээ
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.236] 2018/6/4
Үмбүү
0 | 0 Хариулах