• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

“The Voice of Mongolia” шоуны оролцогчид шилдэг уран бүтээлүүдийг шинэ, содон хувилбараар хүргэж чадлаа

ikon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай шоу нэвтрүүлэг “The Voice” “Монгол ТВ” телевизийн албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн.

Баяр гуниг хосолсон сэтгэл хөдөлгөм тоглолтууд 5 сарын турш үргэлжилсэний эцэст 2018 оны тавдугаар сарын 27-ны өдөр үндэсний дуу хоолой, шилдэгийн шилдэг ялагчаар Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн үзэгчдийн саналаар тодорсон юм.

Ц.Энгүүн нь Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг, өдгөө 17 настай урлагийн гараагаа дөнгөж эхлүүлж буй авьяаслаг охин юм.

Гал гарсан хүчтэй өрсөлдөөн дундаас цорын ганц ялагч болсон тэрээр шоуны эхний шатанд “Runnin” дуугаар авьяас чадвараа харуулж 4 шүүгчээс өөрийн дасгалжуулагчийг сонгох алтан боломжийн эзэн болсон билээ. Түүний энэ үзүүлбэр Монголын үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй “The Voice of global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдийн үзүүлбэрүүд дунд багтаж чадсан нь түүнийг эхний шатнаасаа л ялагч болох магадлалтай оролцогчдийн тоонд оруулж чадлаа.

 
 
 
 
 

“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт 2,000 гаруй хүн бүртгүүлснээс эхний шатанд 100 гаруй оролцогч шоуны  4 шүүгчид авьяас чадвараа шалгуулж ердөө 66 оролцогч тэнцэн тэдний багт хуваагдан орсон. Шоуны туршид эдгээр авьяаслаг залуус маань дэлхийн тайзнаа Монголын болоод дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг шинэ, содон, сонирхолтой хувилбараар хүргэж үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээн тэднийг талцуулаад авсан юм. Ийнхүү финалийн шатанд 4 шүүгч тус бүрийн 1 оролцогч шалгаран өрсөлдсөн бөгөөд шоуны дүрэм ёсоор Отгонбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч А.Болормаа, Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн нар үзэгчдийн саналаар шалгарч шоуны ялагч болоход дахин нэг алхмаар ойртсон юм.

Тэд “Voice of Mongolia”  шоуны анхны ялагчийн төлөө өөрсдийн цоо шинэ дуугаараа өрсөлдөн үзэгчдийн саналаар Ц.Энгүүн  шилдгийн шилдэгээр тодорч “Монголын шинэ дуу хоолой” гэх хүндтэй нэрийн эзэн болсон юм.

Тус шоу нэвтрүүлэг “Монгол ТВ” телевизийн баг хамт олноос гадна ивээн тэтгэгчид, хамтарч ажилласан байгууллагууд гээд нийт 500 гаруй хүний хүч хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд амжилттай болж өндөрлөлөө.

 

Эх сурвалж: “Монгол ТВ” телевиз

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
72
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.124.134] 2018/5/31
Энгүүн удахгүй шагналаа аваад гадагшаа гараад сураг тасарна Дэлхийн бусад voice-ийн ялагчид гэсэн тэгсэн Харин Тэмцээнд амжилттай оролцсон ч шүүгч үзэгчдийн буруугаар хасагдсан Яагаад ингэж хэлж бна вэ гэхлээр ялагчид шагналын мөнгө гэж асар их мөнгө авдаг болохоор тэдэнд энэ мөнгө нь цаашдаа дуулаад амьдрах хүслийг нь бууруулдаг байх л даа оролцогчид амжилтанд хүрч алдартай дуучин болж болох магадлалтай энийг дэлхийн бусад шоунуудын туршлагаас харж болно
0 | 0 Хариулах
Зочин [112.72.14.201] 2018/5/31
:v:️
0 | 0 Хариулах
Зочин [112.72.14.59] 2018/5/30
Энэ бол зүгээр л тв шоу гэдгийг бүү март, хүмүүс ээ. Цорын ганц ялагч бол Монгол HD буюу Чинбат. Энэ охин жилийн дараа гэхэд мартагдана. Нэг альбом гаргах л байх. Нэгэнт шоу дууссан учир сайн дуунууд л гаргахгүй л бол тэгээд өнгөрнө. Шоуны үеэр дэлхийд алдартай дуунууд дуулах нэг хэрэг, өөрийн уран бүтээл гаргах бүүр өөр хэрэг. Жинхэнэ уран бүтээлч ийм шоунаас төрдөггүй гэдгийг гаднын ч тэр, дотоодын ч тэр энэ олон шоуг үзээд ойлгож ухаарах цаг болсон. Дахиад хэлье, энэ бол зүгээр л телевизийн шоу.
3 | 1 Хариулах
Зочин [72.52.87.54] 2018/5/31
Kelly Clarkson tegeed yu yum? Mod yum u?
0 | 1 Хариулах
Зочин [112.72.14.35] 2018/5/31
Тэр чинь өөрөө гарч ирсэн оддыг гүйцэх үү? Дэлхий даяар цомгоо хэдэн саяар нь борлуулдаг мега старууд шиг дуучин мөн үү? Дэлхийн хөгжмийн түүхэнд үлдэх үү? Үгүй шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.87] 2018/5/30
Энгүүн амжилт
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.236] 2018/5/30
Caйн дуулдаг сайхан охин байна лээ!!! Од болон гялалзараа гэж хvcье!!! Амжилт!!!
3 | 0 Хариулах
1 [202.55.191.130] 2018/5/30
zov hun turuulchlee dee. saihan duulnaa manai Enguun
3 | 1 Хариулах
Уншигч [202.55.191.130] 2018/5/30
Олон сайн дуучид, авьяаслаг залуучууд оролцсоон. Ийм олон сайн дуучидтай өрсөлдөж түрүүлсэн Энгүүндээ баяр хүргэж амжилт хүсье. Эхний шүүгчийн сонголт маш зөв байлаа. Ука маш олон гоё дууг дахин амилуулахад маш их тусалж дууны сонголтуудыг сайн хийж өгсөн шүү! Укадаа ч бас баяр хүргэх ётой юм байна. ЭНГҮҮН, УКА хоёртоо хоёуланд нь баяр хүргэе!!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.178.240] 2018/5/30
Авъастай азтай дүүд амжилт хүсье. Илүү их хөдөлмөрлөж дэлхийн тайзнаа дуулж чадна гэдэгт итгэж байгаа шүү.
8 | 1 Хариулах
Зочин [103.26.193.124] 2018/5/30
Сайхан шоу болсон. Энгүүнд баяр хүргэе! Монгол ТВ-гийн хамт олонд талархаж бна.Амжилт хүсье.
5 | 1 Хариулах
zochin [182.160.36.31] 2018/5/30
Sain hudulmurluj shan duugaar chih bayasgaarai! Shine duu huleej baina shu, huurhun ohind AMJILT!!!
1 | 1 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/5/30
Zsss bullshit hend ch herggui show... duu duulhiin orond "Yaval Mongol Uls Yaduurlaas garch Hugjih be" gesen nertei 100 sayiin shagnaliin santai temtseeniig erdemted, engineeruud, ediin zasagchdiin dund yavuulsan bol Mongol ulsad maani heregtei baih bailaa gej.. uuriiguu ch oilgodgui usvur ueiinheniig ulam buruu tiish n zalaad l..
10 | 18 Хариулах
Зочин [73.71.156.253] 2018/5/30
Tiim showiin yalagch ni yag yahuu. Hez3ech butehgui.
3 | 1 Хариулах
Зочин [202.170.71.157] 2018/5/30
Yalagchiinh ni tusul hutulburiig tsaash n lobbydoj huuli batluulah hergtei, zaa yamar ch l baisan duunii temtseen zohiogood iimerhuu orsgoi ohiduudad ugsunuus 1000 dahin ur duntei shuu andaaa...
2 | 2 Хариулах
M [27.123.214.124] 2018/5/30
Uzehee l bolichih.
3 | 1 Хариулах
Зочин [202.170.71.157] 2018/5/30
Erguu ork pi.zdaa nar nevt orj irdiin baishdee s.daaa haha, uzehee bolichih genuu? haha mal s.da, Mongol HD TV iinheen ene sanaliig nuhatstai consider hiij uzeereeii...
3 | 0 Хариулах
zochin [180.180.122.68] 2018/5/30
bitgii ataarh. hvseed baival chi televiztei yariad iim nevtrvvleg sanaachlaad zohion baiguulaad hiij bolno. busdiin hiisniig muuldag hen be chi. uuruu [хориотой үг] gants jijig show zohioj ch chadahgvi amitan bgadaa.
0 | 1 Хариулах
1 [202.131.225.197] 2018/5/30
Зарим муучууд атаархаж үхэж байх шив дээ. Явж хужаагаа үзэн яд. Өөр газар очиж коммент бич
2 | 0 Хариулах