Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Засгийн газар сурагчийн дүрэмт хувцсыг дэмжсэн шиг сурагч гутал, цүнхийг дэмжих хэрэгтэй байна"

Б.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүний зах зээл, экспортын боломжийн тухай хэлэлцүүлэг өчигдөр Blue Sky зочид буудалд боллоо. 

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ, ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын болон Хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн бодлогын газрын дарга нар, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын хүн амын 37.6 хувийг бүрдүүлж буй 0-18 насныханд зориулсан бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлд гарах боломж болон тулгамдаад буй асуудлын талаар оролцогчид ярилцлаа. Тухайлбал, 

Арьс Ширний Үйлдвэрлэлийн холбооны төлөөлөгчид гутлын зах зээлийн 90-95 хувийг эзэлдэг импортын гутлын дийлэх нь чанар муутай, чийг татаж, хүүхдийн хөлийн улыг хавтгай болгох сөрөг талтай гэдгийг онцолсон. Иймээс арьсан гутлын хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар сурагчийн дүрэмт хувцсыг дэмжсэн шиг сурагч гутал, цүнхийг дэмжих хэрэгтэй гэв. 

Гутлын зах зээлийн 90-95 хувийг импортын гутал эзэлдэг.

Харин Монголын Хүнсчдийн холбооноос хүүхдийн хүнсний хэрэглээнд импортын чихэр, амттан ихэнх хувийг эзэлж байгааг буруушаан импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор татварыг нэмэх хэрэгтэй гэж байв. 

Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүдийн холбооноос хүүхдийн ном, хэвлэл нь экспортод гарах түвшинд хүрсэн бөгөөд гадны үзэсгэлэн яармагт оролцоход дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа гэлээ.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж, нэр төрлийг нь нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэвшлийг өсвөр залуу үед төлөвшүүлэх зорилгоор Засгийн газраас Гуравдугаар сарын 27-нд 87 дугаар тогтоолыг баталсан. 

 

Уг тогтоолын хүрээнд “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа, хэлэлцүүлэг форум, эсээ уралдаан, хөрөнгө оруулагчдын уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулахаар тогтоосон ч энэ жилийн үзэсгэлэн Улаанбаатар номын баяртай давхацсан тул товыг хойшлуулж ирэх долоо хоногоос зохион байгуулахаар болсон тухай зохион байгуулагчид хэлж байлаа.