2021/08/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.57₮
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
23°
|
15°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S31
17°
22:00
S31
15°
23:00
S31
14°
00:00
S31
13°
01:00
S31
12°
02:00
S31
12°
03:00
S31
11°
04:00
S31
10°
05:00
S31
10°
06:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав тоглолтондоо Ерөнхийлөгчийг урив

ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравыг өнөөдөр хүлээн авч уулзаж, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Түүний 1987 онд зохиосон алдарт хоёрдугаар симфони нь “Сонгодог хөгжмийн Олон улсын гуравдугаар их наадам”-ын үеэр Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын Филармонийн тайзнаа 1988 оны тавдугаар сарын 22-нд эгшиглэсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм байна. Энэ ойг тохиолдуулан өнөөдөр ДБЭТ-ын тайзнаа уг алдарт симфонийг тоглох юм байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний энэхүү алдарт Хоёрдугаар симфонийг тоглож байгаа ямар нэгэн дүрс бичлэг үлдээгүйд анхаарлаа хандуулж, дүрст архив үлдээх асуудалд туслахаар болов.

Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав “Хөгжим бол агуулга, Хоёрдугаар симфонийг бичихдээ Нууц товчоо, Чингис хааны тэр аугаа хүчийг илэрхийлэхийг хүссэн” хэмээн онцолсон юм. Мөн энэ бүтээлээ дүрсжүүлж, хүүхэд залууст хүргэх хүсэлтэй явдгаа хэлээд өнөөдөр 19:00 цагт болох өөрийн уран бүтээлийн тоглолтдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийг урилаа.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

x