2011 онд бүтээгдэж олон хүнийг байлдан дагуулсан “Temple run” тоглоом удахгүй кино болох гэнэ.
Мангасуудаас хязгааргүй зугтаж гүйдэг зохиолтой энэ тоглоом нь Imangi студид бүтээгдсэн юм. Түүнээс хойш иймэрхүү хязгааргүй гүйдэг тоглоом олноор бий болсон тул “Temple Run”-ыг энэ төрлийн эцэг гэж үздэг.
Тэгвэл алдарт Harry Potter-ын цуврал, сүүлд Gravity киногоороо алдаршсан Warner Bros-ын найруулагч Дэвид Хэйман (David Heyman) уг тоглоомыг кино болгохоор шийдсэн гэнэ.
Анхны Temple Run-ы хувилбарын араас Temple Run2, Temple Run: Brave, Temple Run: Oz зэрэг хувилбарууд нь дараалан гарч байсан билээ.
Мөн дижитал Комик ном нь ч гарч байсан юм. Тэгвэл одоо Холливуудын кино болох цаг нь болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!