ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Зөвхөн өнөөдөр /2018.04.23/ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан:
- Үндэсний номын сан,
- Хүүхдийн төв номын сан,
- Улаанбаатар хотын төв номын санд уншигчийн картыг үнэгүй нээж байгаа аж.
Уншигчийн карт нээлгэхэд авч очих ёстой баримт бичиг:
Үндэсний номын сан
- Иргэний үнэмлэх
- Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх /ажилтан, албан хаагч/
- Оюутны үнэмлэх /их, дээд сургуулийн оюутан/
- Хувиараа ажил эрхэлдэг болон тодорхой ажил эрхлээгүй хүмүүс оршин суугаа хорооны тодорхойлолт
- Цээж зураг 1%
Хүүхдийн төв номын сан
ЕБС-ын сурагчид:
- Төрсний гэрчилгээ, эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, 16-аас дээш насны хүүхэд иргэний үнэмлэх
- Сурагчийн үнэмлэх
- Сүүлийн үеийн нэг хувь цээж зураг
Насанд хүрэгчид:
- Иргэний үнэмлэх
- Ажлын болон оюутны үнэмлэх эсвэл хорооны тодорхойлолт
- Сүүлийн үеийн нэг хувь цээж зураг
Улаанбаатар хотын төв номын сан
- АЖИЛЧИН: Иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх /байхгүй бол ажлын тодорхойлолт эсвэл УБ-т түр оршин суугч хорооны тодорхойлолт/
- ОЮУТАН: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт/
- СУРАГЧ: /16 НАС/: Иргэний үнэмлэх, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар/
- АХМАД: /56-С ДЭЭШ НАС/ Иргэний үнэмлэх
- ХҮҮХЭД: /1-15НАС/ Төрсний гэрчилгээ, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар/
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН: Иргэний үнэмлэх, группийн дэвтэр
Мөн Төрийн ордонд Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж /танилцуулга/, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ болж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!