2018/07/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.28₮
B47
УЛААНБААТАР
26°
|
16°
B04
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
14:00
S102
20°
15:00
S28
21°
16:00
S28
22°
17:00
S28
22°
18:00
S44
22°
19:00
S44
22°
20:00
S44
21°
21:00
S32
19°
22:00
S32
18°
23:00
S32
16°
00:00
S32
16°
01:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгслөө

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлжээ. 

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн тамирчин юм.

Тухайлбал тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирчээ. Ж.Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.

Тэрээр үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн билээ. 

Дархан аварга Ж.Мөнхбатын ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

x