2018/07/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.20₮
B04
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
19°
|
13°
21:00
S102
21°
22:00
S44
20°
23:00
S44
20°
00:00
S44
19°
01:00
S44
19°
02:00
S102
18°
03:00
S32
18°
04:00
S32
17°
05:00
S44
17°
06:00
S44
17°
07:00
S44
18°
08:00
S44
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бинали Йылдырым: Орхоны хөндийд жижиг онгоцны буудалтай аялал жуулчлалын цогцолбор байгуулна

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй, ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалсан билээ.

Мөн айлчлалынхаа сүүлийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд Ерөнхий сайд Бинали Йылдырым Монголын Хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, айлчлалын үр дүнгийн талаар албан ёсны мэдээлэл өгсөн юм.


"Манай иргэд өвөг дээдсийнхээ нутагт ирэх маш их сонирхолтой байдаг"

Тэрбээр "Энэ удаагийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж өнгөрлөө. Хөтөлбөр их шахуу байлаа. Бид маргааш Афганистан улсад айлчлал хийнэ.

Монгол бол өвөг дээдсийн маань нутаг учраас бидний сэтгэл зүрхэнд онцгой байр эзэлдэг. Монгол Улс Туркийг гуравдагч хөршөө хэмээн үздэгт нэн таатай байдаг.

Хоёр орны харилцаа эрчимтэй өрнөж байна. Энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх олон чухал асуудлаар хэлэлцэн тохиролцсонд баяртай байна. 

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар дэлгэрэнгүй хөндөж ярилцсан. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа байгаа боломжийнхоо түвшинд хүрэхгүй байгаа тул хэрхэн сайжруулах талаар санал бодлоо илэн далангүй солилцлоо. 

2017 оны байдлаар 31 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх саналтай байгаа.

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд шууд нислэгийн тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Харилцаа холбоо, тээвэргүйгээр хамтын ажиллагаа урагш ахихгүй. Манай иргэд өвөг дээдсийнхээ нутагт ирэх маш их сонирхолтой байдаг. Хоёр орны ард түмэн нэгнээ илүү сайн таних шаардлагатай байна. 

"Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулна"
 

Түүнчлэн айлчлалын үеэр 300 сая ам. долларын зээлийн шугам нээх санал гарсан. Энэхүү зээл нь Экзим банкаар дамжиж орж ирэх бөгөөд 120 сая нь Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг ажилд зориулагдана. Үлдсэн мөнгө нь Монголд хөрөнгө оруулах турк компаниудыг дэмжихэд зориулна. Тухайн компани аль ч салбарт үйл ажиллагаа явуулдаг байж болно. 

Орхоны хөндийд жижиг онгоцны буудалтай аялал жуулчлалын цогцолбор байгуулснаар аялал жуулчлалын салбарын эргэлт нэмэгдэнэ. Бид Туркчуудээ Монголд ирж өвөг дээдсээ хараасай гэж хүсэж байна. 

Монгол-Турк хооронд шууд нислэгтэй болох нь нэн тэргүүний зорилт болоод байна. Энэ талаар Ерөнхий сайдтай уулзах үеэрээ ярилцсан. Та бүхэн мэдэж байгаа. Туркийн олон улсын ТИКА байгууллага хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байдаг. Үр дүнтэй болсныг мэднэ. Бид энэ төслөөр дамжуулан олон зүйл хийнэ. Ойрын хугацаанд биеллээ олох болов уу гэж бодож байна. Энэ асуудал шийдэгдвэл хоёр улсын хоорондын харилцаа нэг түвшнээр ахина.

Жилд 11 сая турк жуулчин гадаад улсад аялж, амардаг. Тэдний 100 мянга нь Монголд ирэхэд л хангалттай. 

Түүнчлэн, БНТУ өнгөрсөн 15 жилийн хугацаанд эрүүл мэнд, зам, тээвэр, харилцаа холбооны салбараа үсрэнгүй хөгжүүлсэн. Энэ чиглэлээр олсон ололт, туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна" хэмээн онцоллоо.

"Туркийн их, дээд сургуульд сурах тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ"

Ерөнхий сайд Бинали Йылдырым  үргэлжлүүлээд Монгол-Туркийн хамтарсан "Эмпати" сургуульд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилаа. 

"Тус сургуулийн үйл ажиллагаа нь Антипати буюу буруу номлолыг дагуулж буй бөгөөд 2016 онд төрийн эргэлт хийхийг завдсан, террорист бүлэглэлтэй санхүүгийн болон удирдлагын холбоотой болохыг тогтоосон.  Ийм хүмүүс Монгол хүүхдүүдийн боловсролын салбарт байх учиргүй тул бид сургуулийн удирдлага, менежмент өөрчлөгдөх шаардлагатай гэж үзсэн. Тэд бол нэг ёсондоо гэмт хэрэгтнүүд. Гэхдээ бид сургуулиудыг хаана гэдэг шаардлага тавиагүй.

Бидний харж байгаагаар Мари сан тус сургуулийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжтой. Монгол багш, сурагч нар энэ асуудлаас болж хохирох ёсгүй.

Бид энэ асуудалд маш анхааралтай хандаж байгаа. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийднэ гэж бодож байна" гэв.

Ерөнхий сайд үргэлжлүүлээд Туркийн их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэх асуудлыг нааштайгаар шийдэж, тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бид Монгол оюутнуудыг Турк улсад сурахыг хөхиүлэн дэмжинэ. Мөн ТИКА-гийн шугамаар Монголын ард түмэнд тустай, нийгмийн чиглэлийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийллээ.

Эцэст нь Ерөнхий сайд Бинали Йылдырым "2019 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Илүү их амжилтаар угтахыг чармайн ажиллана. Зөвхөн албан ёсны харилцаа төдийгүй иргэдийн харилцааг гүнзгийрүүлэх ажлыг хийх болно. Энэ удаагийн албан ёсны айлчлалын үеэр хөдөө аж, ахуй, боловсрол, жижиг дунд үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа. Энэ нь үр дүнгээ өгнө гэж бодож байна" хэмээв.

x