Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Ш.Батхүүг шоронд хийчихээд ямар зорилгоор хөрөнгийг нь дээрэмдэж авсныг шалгах хэрэгтэй"

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг ярьсан хүн болгоныг гутаан доромжлох ажиллагааг тасралтгүй хоёр жил явуулж байна. Эрдэнэттэй холбоотой маргаан захиргааны шүүх дээр явж байгаа. Төрийн өмчийг сааж хулгайлдаг хүмүүсийн асуудлыг шалгуулах гэж хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа оролдлого хийхэд замаас нь хянадаг байгууллага нь хаагаад хөдөлгөхгүй байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа захиргааны шүүх дахиж хуралдаад Эрдэнэтийн асуудлыг түгжсэн. 

Ер нь бол Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад санхүүгийн эх үүсвэрийг бэлэн болгох ажиллагаа идэвхтэй явагдаж ирсэн. Хоёр хоногийн өмнө Үндсэн хуулийн цэц Дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Ямар бичиг вэ гэхээр 2005 онд Эрдэнэтийн асуудлаар Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасан, Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хянахгүй, хууль бус үйл ажиллагааг анхааралдаа авч таслан зогсоохыг хүссэн агуулга бүхий бичиг.

Бидэнд нэг буруу ойлголт байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьчихлаа гэж хоёр жил ярилаа. Барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй. Жаст-ын Ш.Батхүү гэдэг хүн Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан тухай л асуудал яригдаж байгаа.

Баталгааг нь хуурамчаар хийчихсэн асуудал цаад талд нь байгаа юм. Эрдэнэт үйлдвэр энэ маргаанд оролцохдоо туйлын хариуцлагагүй хандсан. Үүнээс гадна бас нэг анхаарах асуудал бий. Ш.Батхүүгийн өмч хөрөнгийг 2013 онд дээрэмдэж авсан асуудал байгаа.

 Ш.Батхүүг шоронд хийчхээд ямар зорилгоор хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэдгийг нарийн шалгах хэрэгтэй" гэлээ.

Арбитрын шүүх дээр Төмөр зам ялаад Эрдэнэт үйлдвэр ялагдаад байгаагийн ялгааг олох нь чухал

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан баталгааны гэрээ аль хэсэг нь хуурамч, аль нь үнэн гэдгийг тогтоох хэрэгтэй. Ш.Батхүү гэж хүн үнэхээр хууль бусаар бичиг баримт засаж, гарын үсэг дуурайж зурсан уу эсвэл нэр холбогдоод байгаа хүмүүс үнэнээсээ гарын үсэг зурсан байна уу гэдгийг тогтоох газрууд нь тогтоогоод Арбитрт дахин хандахад ялагдахгүй. Энэ бол дэлхий дээр байгаа үндсэн зарчим.

Арбитрын шүүх дээр Төмөр зам ялаад Эрдэнэт үйлдвэр яагаад ялагдаад байгаагийн ялгааг олох нь чухал" гэв.