Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд БНСУ руу виз мэдүүлэх үйлчилгээг илүү хурдан, шуурхай, найдвартай авна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 6
Сурталчилгаа

Худалдаа, хөгжлийн банк нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамтай “БНСУ-ын визийн зориулалттай хадгаламж”-ийн үйлчилгээний талаарх Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулж, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Виз хариуцсан консул, 1-р нарийн бичгийн дарга ноён Кил Кан Муг, Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч ноён С.Оргодол нар гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцож баталгаажууллаа.

 
 

Ийнхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг талууд шинэчлэн баталснаар иргэд БНСУ руу виз мэдүүлэх үйлчилгээг илүү хурдан, шуурхай, найдвартайгаар авах боломжтой болж байгаагаараа өндөр ач холбогдолтой билээ.

Худалдаа, хөгжлийн банк нь БНСУ-ын Элчин Сайдын яамтай олон жил найрсаг харилцаатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2013 оноос хойш Визийн зориулалттай хадгаламжийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж ажиллаж байна.

 

Виз мэдүүлэгч иргэдийн хувьд Худалдаа, хөгжлийн банкны дараах салбаруудад хандан, визийн хадгаламжийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Сансар салбар
  • Энхтайван салбар
  • Үйлдвэр салбар
  • Дөчин мянгат салбар
  • Эрдэнэс салбар
  • Баянзүрх салбар
  • Нархан салбар
  • Баянгол салбар
  • М Плаза салбар
  • Гандирс салбар

Салбаруудын хаяг байршил, холбоо барих утасны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.tdbm.mn веб сайтаас авна уу.

Худалдаа, хөгжлийн банк
Хөгжил дэвшилд хамтдаа

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.