Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин НҮБ-ын хоригт орсон эд зүйлсийг Ким Жон Унд бэлэглэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хятадад гэнэтийн айлчлал хийсэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Бээжингийн эрх баригчид томоохон хүндлэл үзүүлсэн.

Ким болон түүний эхнэр Ри Сол Жу нарыг нутаг буцахад нь Ши Жиньпин чамин тансаг бэлэг өгсөн тухай Хойд Солонгосын төв телевиз саяхан мэдээлжээ.

Бэлгийн талаар Хятадын хэвлэлүүд огт мэдээлээгүй бол Хойд Солонгосын телевиз дэлгэрэнгүй видео дүрсийг харуулсан байна.

Уг дүрсэнд Ши Жиньпин бэлгээ Ким Жон Унд тайлбарлан үзүүлж байгааг харуулжээ. Бэлэгт хоолны шаазан эдлэлүүд, эмэгтэй хүний гоёлын эд зүйлс, торго, зургаан лонх дээд зэрэглэлийн моутай архи байгааг үзүүлсэн байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлөөс 2006 оны аравдугаар сард баталсан 1718 дугаар тогтоолын дагуу Хойд Солонгост тансаг ангиллын бараа бүтээгдэхүүнийг шууд болон шууд бусаар борлуулах, нэвтрүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.

Дүрс дээр харагдаж байгаа Ши Жиньпиний бэлэгнүүдийн зарим нь уг тогтоолыг зөрчиж байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

 
 

 

Эх сурвалж: Newsweek