Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн цагдаагийн газар бүрэн тоноглол бүхий 17 машинтай боллоо

ikon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах эргүүлийн тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөнт эргүүлийн машины парк шинэчлэлт хийх замаар гудамж талбайд тавих хяналтыг сайжруулах ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт 17 автомашин гардуулан өглөө.

Жил бүр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн төсөвт 5 тэрбум төгрөг төсөвлөдөг. 2016-2017 онд нийслэлийн гудамж талбайг камержуулах ажилд хөрөнгө зарцуулсан. Харин энэ онд дүүргүүдэд байгаа эргүүлийн авто машиныг 2013 оноос хойш шинэчлээгүй байсныг шинэчлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаж бүрэн тоноглол бүхий 17 машиныг гардуулан өгч байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.БатболдЭнэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнд эргүүлийн цагдаа цалинжуулж ажиллуулах, автомашин парк шинэчлэлт, камержуулалт тавих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөх байдал их байна.

 

Ялангуяа нийслэлийн алслагдсан дүүргүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл эрчимтэй ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн онд камержуулалтын асуудлыг бүрэн шийдсэн. Энэ жил стандартад оруулж нэгдсэн нэг системд нэгтгэнэ.

Мөн алслагдсан дүүргүүдэд туулах чадвар сайтай автомашин авахаар төлөвлөж байна. Иргэдийг олон нийтийн эргүүл, сайн дурын эргүүлийн ажилд татан оролцуулах чиглэлээр ажиллана” гэлээ.

"Энэ онд Замын цагдаагийн газарт парк шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн хийх ажил биш юм. Тиймээс гудамж талбайн камержуулалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд сургалт сурталчилгааны ажлыг хийнэ.  Тухайлбал 2-4 байршилд хяналтын хөдөлгөөнт пост байгуулахаар төлөвлөж байна" гэж ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба онцоллоо.

 

Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж болон албаны хүмүүс оролцлоо.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс