Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бүгдийг багтаасан ухаалаг сим карт худалдаанд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 3
Сурталчилгаа

Мобиком Корпораци дэлхийн олон оронд өдөр тутмын хэрэглээ болсон NFC сим картыг хэрэглээнд нэвтрүүллээ.

NFC сим карт гэдэг нь хэрэглэгч та симээ харилцаа холбооны зориулалтаар ашиглахаас гадна зарим төрлийн үйлчилгээг сим картын NFC технологид (Near Field Communication) тулгуурлан ашиглах боломжтой сим карт юм.

 

Одоо та Мобикомын дугаар,  Автобусны карт, Candy цахим мөнгөний картаа ердөө ганцхан сим дээр багтааж ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл автобусанд зорчих мөн candy картаараа үйлчилгээ авахдаа олон картуудаас сонгон ашиглах, шилжүүлэг хийх зэрэг үйлдэл хийлгүйгээр ердөө гар утсаа хүргэх буюу уншуулаад л хүссэн үйлчилгээгээ аваарай.

NFC сим картаа худалдан авсан эхний 1000 хэрэглэгчид автобусанд суух 3 эрх бэлэглэх бөгөөд эдгээр хэрэглэгчдээс Samsung Galaxy J7 гар утасны 5 эзэн тодрох юм. Мөн Улаанбаатар хотын Мобикомын үндсэн салбаруудаас Samsung брэндийн гар утас худалдан авсан* хэрэглэгчдэд NFC сим карт үнэгүй бэлэглэнэ.

*-Samsung J3-аас бусад гар утас худалдан авалтад хамаарна.

 

Эрхэм хэрэглэгч та БҮГДИЙГ БАГТААСАН УХААЛАГ СИМ КАРТаа аваад урамшуулалд хамрагдахаас гадна хамгийн гол нь өдөр тутмын үйлчилгээгээ хялбарчлаарай.

Жич: NFC сим нь Android 5.0 –оос дээш үйлдлийн системтэй NFC дэмждэг гар утаснуудад ашиглах боломжтой.

Ухаалаг сим карт худалдан авах боломжтой салбарууд:

  • Теди төв
  • Теди-2 төв
  • Олимп салбар
  • Андууд салбар
  • Хан-Уул салбар
  • Зайсан салбар
  • Наадам салбар
  • Be-Өргөө салбар
  • Цамбагарав салбар
  • Сансар салбар
  • Нисэх салбар

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.