2018/07/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.20₮
B04
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
19°
|
13°
21:00
S102
21°
22:00
S44
20°
23:00
S44
20°
00:00
S44
19°
01:00
S44
19°
02:00
S102
18°
03:00
S32
18°
04:00
S32
17°
05:00
S44
17°
06:00
S44
17°
07:00
S44
18°
08:00
S44
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple-Facebook-ийн “сөргөлдөөн”

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN

Хэрэглэгчийнхээ мэдээллийг бусдад ашиглуулсан гэх дуулианд нэр холбогдсон Фэйсбүүк компанийг зарим технологийн салбарын лидерүүд шүүмжилцгээж байгаа юм.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк технологийн Recode сайтад ярихдаа өөрийгөө хэзээ ч Марк Зукерберг шиг нөхцөл байдалд орохгүй гэж байв.

Тэр “Үнэндээ бид хэрэглэгчдээ бараа бүтээгдэхүүн болгоод их хэмжээний мөнгө олж чадна. Гэхдээ бид ийм замыг сонгоогүй” гээд Apple компани зөвхөн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээсээ мөнгө олдог гэсэн байна.

Күк энэхүү бизнес загварыг ухаалаг, зөв зам, Apple компани Facebook шиг асуудалтай тулгарахгүй гэсэн юм.

Тэгвэл Зукерберг энэ довтолгоог зүгээр өнгөрөөсөнгүй. Тэр өчигдөр VOX онлайн радиод өгсөн ярилцлагадаа Apple-ийг шүүмжилжээ.

Тэр Фэйсбүүк сүлжээ нь хүмүүст үнэгүй хүрдэг тул зар сурталчилгаанаас мөнгө олох ёстой гэж тайлбарласан юм. Зукерберг “Хэрвээ чи зөвхөн мөнгөтэй хүмүүст зориулсан бүтээгдэхүүн гаргаагүй л бол аль болох олон хүн хэрэглэж чадахуйц бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй” гэсэн нь Apple руу чиглэсэн үг байлаа.

Тэр бас “Хоёр төрлийн компани байдаг. Нэг нь хэрэглэгчээсээ аль болох их мөнгө олох гэж ажилладаг, нөгөө нь хэрэглэгчээсээ аль болох бага мөнгө салгах гэж ажилладаг. Фэйсбүүк бол хэрэглэгчээрээ хамгийн бага мөнгө гаргуулж, үнэ төлбөргүй үйлчлэхийг боддог компани юм. Энэ нь бид хэрэглэгчиддээ бага санаа тавьдаг гэсэн үг биш” гэж тайлбарлажээ.

Эцэст нь Зукерберг “Бүх компаниуд чамд сайн үйлчилгээ үзүүлэхийн төлөө илүү төлбөр авах хэрэгтэй байна гэж ухуулдаг болчихвол инээдтэй биз дээ” гэж хэлсэн байна.

Cambridge Analytica компанид улс төрийн зорилгоор 50 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг ашиглуулсан гэх дуулианы дараа Фэйсбүүк компанийн зах зээлийн үнэлгээ олон тэрбумаар буураад байгаа. Мөн эрх баригчид сошиал сүлжээнд тавих хяналт зохицуулалтыг чангатгах талаар хэлэлцэж эхлээд байна.

 

Эх сурвалж: The Verge

 

x