Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч бүрийн анхаарах ёстой 10 дүрэм

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 4 сарын 2
Cardoctor
Зураг зураг

Хэдий цаг хугацааны аясаар машинууд шинэчлэгдэн сайжирч байгаа ч бидэнд ямагт анхаарч явахад зүйтэй дүрмүүд байсаар байх болно. 

Жолоодож байх үедээ “хөдөлгүүр унтраах” товчлуур дээр дарахаас болгоомжил

 

Дэндүү хурдтай явж байх үедээ уг товчин дээр дарахаас өөр аргагүй болж болох хэдий ч орчин үеийн машинууд уг асуудлыг шийдэх олон шинэ үйлдэлтэй болсон учир аль болох дарахгүй байхыг хичээгээрэй. Ихэвчлэн явж байгаа үед дарвал юу ч болохгүй.

Жолоодож байх үедээ “R” араанд хийхгүй байх

 

Дараагийн анхаарах ёстой зүйл гэвэл жолоодож байх үедээ ухрах араандаа оруулахгүй байх. Хэдийгээр машин тань уг үйлдлийг үл ажран хэвийн ажиллаж болох ч, кропканд маш их элэгдлийг бий болгож болохыг санаарай. 

Жолоодож байх үедээ “P” араанд хийхгүй байх

 

Үүнийг туршиж үзээд ч хэрэггүй. Машин аюулгүйн үүднээс хүлээж авахгүй боловч ямар нэг байдлаар машиныг тань гэмтээж болзошгүй. 

Түлхүүрийн оосрондоо дэндүү олон түлхүүр хийхгүй байх

 

Дэндүү олон түлхүүрийг нэг оосорт хийснээр оосор хүндэрч кундакторыг гэмтээж болзошгүй. Тиймээс та түлхүүнийхээ оосорт нэгээс гурван түлхүүр л зүүж байгаарай.

Тосоо соль

 

Машиныхаа тосыг хэдэн км тутамд соль үйлдвэрлэгчийн үгийг ёсчлон дагаарай - Шинэ машинууд тэр тусмаа тосоо ном дүрмийнх нь дагуу солих хэрэгтэй. Шинэ машиныг үйлдвэрээс нь гарах үед моторыг зүгшрүүлэх шаардлагатай байдаг тул тосыг нь 1,000 км дотор солих хэрэгтэй байдаг. 

Хөдөлгүүрээ дүүргэх хэрэггүй

 

Хөдөлгүүр болгонд тосны дүүрэх хэмжээг заасан дагалдах хэрэгсэл ирдэг. Уг хэмжээнийх нь хязгаарт хүртэл дүүргэх хэрэггүй. 

Шатахууны саваа хоосон болтол бүү хүлээ

 

Хамгийн сайн чанарын шатахуун ч жижиг тоосонцруудтай байдаг бөгөөд дэлхийн татах хүчний нөлөөгөөр уг тоосонцрууд таны шатахууны ёроолд хадгалагдаж байдаг. Машин явж байх үед уг тоосонцрууд хөдөлгүүрт сорогдож гэмтэл боломжтой.

Тиймээс шатахууны саваа дөрөвний нэг хэмжээнээс нь илүү бага шатахуунтай байлгах хэрэггүй хэмээн зөвлөе. 

Анхааруулах тэмдгүүдийг тоохгүй өнгөрөөж болохгүй

 

Тэмдэг болгон машин болгонд өөр, өөр хэлбэр дүрстэй байдаг. Гэвч ихэвчлэн ижил өнгөтэй байдаг. Ногоон өнгө бол хэвийн эсвэл идэвхтэй байгааг илэрхийлдэг бол шар өнгө шалгах ёстой ямар нэг зүйлийг илтгэдэг. Харин улаан өнгө ямар нэг чухал, ноцтой асуудал үүссэнийг илэрхийлдэг. Эдгээр тэмдэгтүүдийг хэзээ ч битгий үл хайхарч байгаарай. 

Дугуйны хийгээ шалга

 

Байнга, цаг үргэлж дугуйныхаа хийг шалгаж байгаарай. Хий нь гарсан дугуй хэсэгтээ тэсэж болох ч том аюулыг дагуулж болзошгүй.  Хэрвээ танд дугуйны хий гарсан мэт мэдрэмж төрвөл тэр даруй дугуй засвар ороорой.  

Дугуйныхаа баланс тохиргоо (тэнцвэрийг) шалга

 

Та дугуй засвар дээр очиж дугуйныхаа тэнцвэрийг шалгуулж үзэх хэрэгтэй. Хэрвээ дугуйны тань хий алдагдсан байвал даруй тэнцвэржүүлж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Учир нь тэнцвэр нь алдагдсан дугуйг удирдан жолоодоход хэцүү байдаг тиймдээ аливаа осол үүсэх шалтгаан болж болзошгүй. 

 

Эх сурвалж: Brightside.me

Зураг