Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг энэ жил дахин зохион байгуулжээ.
Тиймээс энэ удаагийн биотехникийн арга хэмжээг зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн амны 2 цэгт 20 боодол өвс тэжээл аваачиж тавьжээ.
Уг ажилд ан амьтны мэргэжлийн байгууллага “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ, Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид болон иргэд идэвхитэй оролцсон бөгөөд Нийслэлийн байгаль орчны газраас 2 дахь жилдээ санаачилж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!