2018/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
17:00
S26
26°
18:00
S28
26°
19:00
S28
24°
20:00
S44
21°
21:00
S44
17°
22:00
S44
14°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S28
04:00
S28
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арслангууд хулгайн анчны толгой, буу хоёрыг л үлдээжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Крюгер үндэсний дархан цаазат газраас арслангуудад идүүлсэн хулгайн анчны биеийн үлдэгдэл олдсоныг цагдаагийн газар Даваа гарагт мэдээлжээ.

Бутан дотроос анчны толгой, цэнэглэсэн буу хоёр үлдсэн байсныг өнгөрсөн амралтын өдөр олсон байна. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт хулгайн ан нэмэгдэж байгаа гэнэ.

Одоо цагдаа нар хохирогчийг хэн болохыг тодорхойлохоор ажиллаж байна гэж Лимпопо мужийн цагдаагийн төлөөлөгч Моаче Нгоепесайд мэдэгджээ.

Өнгөрсөн онд энэ бүс нутагт хэд хэдэн арсланг хордуулж алаад толгой, саврыг нь тайрч авсан хэрэг гарч байв.

Арслангийн эд эрхтнийг уламжлалт анагаах ухаанд ашигладаг ёс байдаг нь ийнхүү хулгайн анчдын анхаарлыг татдаг ажээ. Өмнөд Африкт хирс хулгайгаар агнах явдал мөн байнга гардаг. Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудын уламжлалт эмчилгээнд хирсний эврийг ашигладаг нь эрэлтийг нэмэгдүүлдэг юм.

 

Эх сурвалж: AFP

 

x