"Тогтвортой хөгжил - Ерөнхий боловсрол" улсын II зөвлөгөөний үеэр тавигдсан зарим сонирхолтой илтгэлүүдийг бид цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаад “Монгол хүүхдийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” нэртэй илтгэлээс танилцуулж байна.
Илтгэлийн тоо баримт бүхий сонирхолтой хэсгээс товчлон хүргэж байгааг анхаарна уу.
Манай улс хүн ам зүйн хувьд хүүхэд, залуучуудын орон бөгөөд 2016 оны байдлаар нийт хүн амын 37.6 хувь буюу 1,173,918 нь 0-18 насны хүүхэд байна.
Тус илтгэлийг гурван асуултын дагуу боловсруулж бичсэн.
- Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг хэрхэн ойлгох вэ?
- Бидэнд хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой ямар асуудлууд тулгамдаж байна вэ?
- Асуудлыг шийдвэрлэх ямар боломж, шийдэл байна вэ?
Нэг. Хүмүүжил, төлөвшил, нийгэмшил
• Хүмүүжил. Хүүхдийн хүмүүжил 0-6 насанд эрчимтэй явагдаж 10-12 нас гэхэд хүмүүжлийн суурь тавигдаж дуусдаг. Бид “Өсвөр насны хүүхдийн хүмүүжил” гэж ярихгүй үүний оронд “өсвөр насны хүүхдийн өөрийн хүмүүжил” “төлөвшил”, “нийгэмшил” гэх үгийг хэрэглэнэ.
• Төлөвшил. Судлаачид “төлөвшил” бол хүмүүжлийн залгамж холбоо, түүний үргэлжлэл бөгөөд өсвөр, залуу настай илүү холбон тайлбарлах хандлага бий. Зарим судлаач төлөвшлийг урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явц гэж үздэг бөгөөд түүний үргэлжлэх хугацаа үндсэндээ тодорхойгүй. “Төлөвшил нь хүн хөгжих үйл явцын үр дүн бөгөөд ... урт удаан хугацааны туршид явагддаг. Энэ нь хүний хөгжилд чанарын өөрчлөлт бий болж тэр нь тогтворжин хүнд тогтонги чанар болон шингэхийг хэлнэ” гэжээ.
• Нийгэмшил. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай ярихад нийгэмшлийн асуудал зайлшгүй хөндөгддөг. Судлаач Брим (1969) “Нийгэмшил бол хувь хүн нийгмийн болон бүлгийн амьдралд их, бага ямар нэгэн хэмжээгээр үр өгөөжтэй оролцоход хэрэг болох мэдлэг, чадвар, байр суурь, хандлага эзэмших үйл явц” гэж үзсэн. Хүний нийгэмшил хэлд орох үеэс эхэлж насан турш явагддаг ба насны үе болгонд өөр өөрийн онцлогтой. Ингээд дээр өгүүлснээс үзвэл нийгэмшил хүний насан турш үргэлжлэх процесс бөгөөд түүний эхний чухал үе шат бол хүмүүжил юм.
Хоёр. Есөн сурагч тутмын нэг нь мансууруулах бодис хэрэглэж үзсэн байна
Монгол хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилгоор тухайн чиглэлээр сүүлийн 5-10 жилийн хугацаанд хийгдсэн зарим судалгааны үр дүнг тоймлон шинжиллээ.
Эдгээр судалгаа нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, үе тэнгийн дээрэлхэлт, хөдөлмөр эрхлэлт, зан үйл зэрэг хүүхэд хамгааллын асуудалд илүү анхаарсан байх ба хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлаар дагнасан үндэсний хэмжээний судалгаа ганц хоёроос хэтрэхгүй байна. 2016 онд МУБИС-ийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхмээс хот, хөдөөгийн ЕБС-ийн багш, эцэг эхчүүдийн хүмүүжлийн тухай ойлголт, хандлагыг тодруулах зорилгоор түүвэр судалгаа хийсэн байна.
ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС:
Судалгаагаар хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн амьдралын таагүй нөхцөл, нийгмийн хямралтай байдал ба цахим орчин сөрөг нөлөөтэйн сацуу судалгаанд оролцогчдын найм орчим хувь нь хүүхдийн хүмүүжилд сургууль, багш нарын зүгээс ч сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж байгаа нь анхаарал татаж байна.
Тэдний хүүхдийн хүмүүжил төлөвшилд тавих халамж анхаарал, хүүхэд хүмүүжүүлэх арга барил, хандлагаас ихээхэн хамаардаг.
Гэтэл хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэд хүмүүжлийн эерэг бус арга болох сэтгэл санааны болон бие махбодийн шийтгэлийг хэрэглэх явдал гэр бүл, ЕБС, цэцэрлэг, дотуур байранд байсаар байгаа талаар энэ чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүн харуулж байгаа нь шийдвэрлэх ёстой бас нэг чухал асуудал гэдгийг илтгэж байна.
Хүмүүжлийг ихэнх хүн хүүхэд эцэг, эхийнхээ үгэнд орж, үргэлж сэтгэлд нь нийцэж байх гэдгээр ойлгох хандлага түгээмэл байгаа нь эцэг, эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, арга барил, хандлага зэрэг хуучин хэвээр байгааг харуулж байна. Энэ нь хүүхэд бусдыг даган дуурайх, өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдаас хараат, асуудал шийдвэрлэх чадвар дутмаг хүн болж өсөхөд ихээхэн нөлөөлдөг болохыг судлаачид тэмдэглэжээ.
Тухайлбал, манай улсад 1-14 насны хүүхэдтэй эцэг, эхчүүд сахилга хүмүүжлийн арга хэмжээ авахдаа 38% нь бие махбодийн дарамтын хэлбэртэй хүмүүжлийн арга, 25% нь сэтгэл зүйн дарамтын хэлбэртэй хүмүүжлийн аргыг ашигладаг байна.
Хүмүүжлийг ихэнх хүн хүүхэд эцэг, эхийнхээ үгэнд орж, үргэлж сэтгэлд нь нийцэж байх гэдгээр ойлгох хандлага түгээмэл байгаа нь эцэг, эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, арга барил, хандлага зэрэг хуучин хэвээр байгааг харуулж байна. Энэ нь хүүхэд бусдыг даган дуурайх, өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдаас хараат, асуудал шийдвэрлэх чадвар дутмаг хүн болж өсөхөд ихээхэн нөлөөлдөг болохыг судлаачид тэмдэглэжээ.
Өсвөр үеийнхэн олон зүйлийг сонирхож, санаачлан хийж турших хүсэл эрмэлзлэлтэй байдаг ч бодит амьдралд монголын хүүхэд, атаархуу зан зэрэг сөрөг чанарууд түгээмэл ажиглагдаж байна.
Хүүхдийн хүмүүжлийн таатай орчин гэр бүлийн хүрээнд зарим талаар бүрдэхгүй байна.
Тухайлбал бага насны хүүхдүүдийн дунд аливааг танин мэдэхэд нь гэр бүлийн гишүүд нь хүүхдэдээ дэмжлэг үзүүлдэг 59%, бол... гэсэн судалгааны дүн байна.
Эндээс хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх үйл явц эерэг бус аргаар явагдах хандлага давамгайлахын хамт хүүхдийн хүмүүжил төлөвшилд нааштай нөлөө үзүүлэх гэр бүлийн орчин, дэмжлэг дутагдаж байгааг харж болно.
Хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс тавих анхаарал, хараа хяналт сул байгаагаас осол гэмтэлд өртөх, сөрөг зан үйлд суралцах, донтох зэрэг эмгэгт өртөмтгий болсоор байна.
Өсвөр насныхны дундах сэтгэцийн эрүүл мэнд, сөрөг зан үйл, хорт зуршлын асуудал хурцаар тавигдаж байна.
ЕБС-ийн сурагчдын эрүүл зан үйлийг тодорхойлох судалгаагаар сурагчдын 10 орчим хувь нь тамхи татдаг, 4 сурагчийн 1 нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэж үзсэн,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2010-2015 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн өсвөр насныхны тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа гэжээ. Дээр дурдсан тандалт судалгаа, статистик үзүүлэлтийг эс тооцвол өсвөр насныхны нөхцөл байдалтай холбогдолтой чанарын болон тоон мэдээлэл маш бага байгаа бөгөөд өсвөр насныханд тулгардаг нийтлэг асуудлуудын талаар ойлголт, мэдлэг хангалтгүй байна.
Хүүхдийн хүмүүжил төлөвшил, нийгэмшлийн асуудал нь төрөөс үзүүлэх боловсролын болон хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжээс ихээхэн хамааралтай.
... Сургуулийн урлагийн дугуйлан, нийтийн арга хэмжээ, уралдаан, тэмцээнд сайн сурлагатай, авьяастай, эсвэл ар гэр нь боломжтой хүүхдийг сонгон оролцуулах хандлагатай тул нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд оролцох боломж хомс байна.
Нийслэл Улаанбаатар хотод нэг багшид ноогдох сурагчдын тоо олон ангид 40-өөс дээш байгаа явдал нь багш нар сурлагаар хоцрогдсон, хүмүүжлээр доголдсон, дэмжлэг шаардлагатай сурагчдын хэрэгцээнд нийцүүлэн ажиллах боломж хомс байна.
Сүүлийн үед үе тэнгийнхний дундах дарамт, дээрэлхэлтийн тоо нэмэгдэх хандлагатай, тэр дундаа цахим дээрэлхэлтийн асуудал хурцаар тавигдаж байгаагийн дийлэнх хувь нь сургууль, сургуулийн орчинд үйлдэгдэж байна.
Сүүлийн 30-40 жилийн хугацаанд хүүхдийн хүмүүжилтэй холбоотой бид бүхний гаргасан алдаа:
Тухайлбал, хүүхдийн хүмүүжлийн асуудалд үндэсний онцлог уламжлал зэргээ үл тоож, гадны жишээ нь, оросуудын, дараа нь барууны, мөн япон, солонгос зэрэг бусад орны арга туршлагыг “копидон” буюу хуулбарлаж ирсэн нь алдаа юм.
Гэтэл аль ч улс орон боловсролын салбартаа гаднаас импортлож болохгүй зүйл бас байдаг. Энэ нь боловсролын агуулга, хүүхдийн хүмүүжил зэрэг.
Ингэж боловсролтой холбоотой амин чухал зүйлийг гаднаас импортлох нь үндэсний аюулгүй байдалд хожим сөрөг нөлөө үзүүлдэг. Я
Гурав. Аавууд, аавууд ...
Үндэсний статистикийн хорооны “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа”-нд нийт хүүхдийн 28.9 хувь нь ядуу өрхөд амьдардаг бөгөөд эдгээр хүүхэд ядуурлын шугамаас доогуур амьдралтай хүмүүсийн 46 хувь болж байгааг тэмдэглэсэн. Энэ нь хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үйл ажиллагаанд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг төрөөс тусгайлан анхаарч дэмжлэг үзүүлэх, эцэг, эхээс гадна сургууль, төр ба төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэд үүрэг оролцоотой байх хэрэгцээ шаардлагыг харуулж байна.
... Дэлхийн 40 гаруй оронд хэрэгжиж, улам бүр өргөжиж байгаа
Аавууд хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоны үр дүнд хүүхдийн сурлагын амжилтыг сайжруулах, хүүхдэд өөртөө итгэх итгэл төлөвших, нийгмийн харилцааны чадвар дээшлэх, хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг буурах, гэр бүл, олон нийтийн дунд жендэрийн тэгш байдлыг хангах өөрчлөлт гардгийг олон оронд хийгдсэн судалгаа харуулж байна.
2007 онд манай улсад хийгдсэн “Хүүхэд хөгжил” үр дүн гарчээ. “Аавуудын хөдөлгөөн”-ий туршлага нь хүүхдийн хүмүүжил төлөвшлийн үйл ажиллагаанд гэр бүлд аав, өвөө, ах нар, сургуульд эрэгтэй багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх боломж шаардлага байгааг харуулж байна.
Холбогдох бодлого, судалгаанаас үзэхэд хүүхдийн хүмүүжил төлөвшлийг хангахад эцэг, эх, сургууль, багш нар голлох үүрэгтэй. Эцэг, эхчүүдээс авсан судалгаагаар хүүхдийнхээ өсөлт хөгжил, хүмүүжлийн талаар мэдээллийг багшаас 88.7-90.6 хувь, орчноос 7.3-8.1 хувь, бусад эх үүсвэрээс 2.1-3.2 хувь авдаг гэсэн нь эцэг, эхийн боловсролыг дээшлүүлэхэд сургууль, багш нарын нөлөөг нэмэгдүүлэх хэрэгцээ боломжийг харуулж байна.
Урлаг спортоор хүүхэд өсвөр үеийнхнийг хүмүүжүүлэх үйл ажиллагааг сургуулиуд хэрэгжүүлж ирсэн. Харин хүүхдийн урлаг спортын арга хэмжээ, дугуйлан, чөлөөт цагийг өнгөрөөх үйл ажиллагаанд эцэг эх, томчуудыг татан оролцуулж хобби сонирхлыг нь дэмжиж тогтворжуулахад анхаарах нь зүйтэй.
Шийдвэрлэх асуудал
Бодлогын түвшинд:
1. Монгол хүүхдийн хөгжлийн судалгааг 3 жилийн давтамжтай 3-аас цөөнгүй удаа хийх шаардлагатайг анхаарч, эн тэргүүний ач холбогдол өгч дэмжих,
2. Монгол хүүхдийн хөгжлийн судалгааг хийх үндэсний хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэхэд тогтмол дэмжих,
3. Бүх шатны боловсролын байгууллагын мэргэжилтэн, аргазүйчид үйл ажиллагаандаа хүүхдийн хөгжлийн онцлогийг харгалзах чиглэлийг тодорхой болгох,
4. Аймаг, нийслэл, дүүрэг, сургуулийн түвшинд хүүхдийн хөгжлийг оношлох цахим хувилбарыг ашиглах техник хангамж болон хүний нөөцийг бэхжүүлэхэд бодлогоор дэмжих.
Үндэсний байгууллагуудын түвшинд:
1. Орон нутаг, сургууль өөрийн онцлогийг тусгасан бодлогоо хэрэгжүүлэхэд нь хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурлах талаар мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэх,
2. Багш боловсролын хөтөлбөрт хүүхдийн хөгжил, насзүйн сэтгэл судлал, хөгжлийн оношлогооны аргазүй, хөгжлийн онцлогт суурилсан сургалтын аргазүйн агуулгыг бүтээлчээр тусгах, энэ чиглэлийн сургалтын чанарыг цаг алдалгүй сайжруулах,
3. Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарт тухайн насны хүүхдийн хөгжлийн онцлогийн талаас нь судлан шинжилж, сайжруулах арга замыг тодорхойлох,
4. Сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулагчдыг сонгох, ажлын явцад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэхдээ хүүхдийн хөгжлийн онцлогийн талаар мэдлэг, ойлголтыг дэмжих.
5. Хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх.
Сургуулийн түвшинд:
1. Бие бялдрын тэсвэрийн чанар нь хүүхдийн танин мэдэхүй нийгэмшлийн хөгжилтэй холбоотой байгаа тул сургуулийн биеийн тамирын гадаад талбайг стандартын хэмжээнд байгуулах, энэ талбайг алдахгүй байхад удирдах байгууллагуудтай хамтран ажиллах.
2. Сургуулиас зохион байгуулдаг аливаа ажилд хүүхдийн оролцоог хангах нь хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын хөгжилд чухал байгаа тул хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн олон төрөлт ажлыг тогтмол хэрэгжүүлэх.
3. Суурь боловсролын түвшинд хүүхдийн бие бялдрын хөгжлийн өсөлт эрчимтэй байдаг тул энэ шатны биеийн тамирын хичээлийн чанарыг сайжруулах, мэргэжлийн техник хэрэгслээр хангахад онцгой анхаарах.
4. Мөн суурь боловсролын түвшний хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй байгааг анхаарч энэ насны хүүхдүүдийн өөрсдийн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх, бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгож харилцах, харилцааны үед бусдад анхааралтай хандах чадварыг дэмжин хөгжүүлэхэд багш нар, нийгмийн ажилтантай хамтран ажиллах.
Багшийн хувьд:
• Сэтгэхүйн бүтээлч чанар, анхаарлын төвлөрөл, юмсын харьцаа холбоог таньж, сэтгэхүйн харьцуулах үйлдлийг хөгжүүлэхэд сургалтыг чиглүүлэх.
• Бага боловсролын түвшинд бодит үйлдлийн сэтгэхүй, ажигч чанарыг хөгжүүлэх, анги ахих тутам анхаарлын төвлөрөл суларч байгаа тул хүүхдүүдийг сууж сургах, тодорхой зүйлс анхаарал төвлөрүүлэх дасгал ажиллуулах,
• Суурь боловсролын түвшинд мэдээллийг харж тогтоох чадвар болон анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлэх,
• Бүрэн дунд боловсролын түвшинд мэдээллийг утгачлан тогтоох чадвар болон сэтгэхүйн харьцуулах үйлдлийг нь хөгжүүлэх
• Хүүхдүүдийн үгийн нөөцийн хөгжил, ялангуяа хийсвэр, салаа утгатай үг, юмсын шинж чанарыг заасан тэмдэг нэрийн утгын төлөвшил, хэрэглээг нь хөгжүүлэх хэрэгтэй.
• Хүүхдүүд цөөн тооны үг, өгүүлбэрээр санаагаа товчхон илэрхийлж байнгаа тул санаагаа дэлгэрэнгүй, тодорхой, учир шалтгаан холбоо хамааралд нь илэрхийлэх чадварыг сайжруулах.
• Багшийн сурагчдадаа хандах хандлага нь ёс суртахууны, төлөвшил, хэм хэмжээг дагах чадварт нь нөлөөлдөг тул сөрөг харьцаа хандлагаас зайлсхийх.
• Мэдэхгүй зүйлээ багшаасаа асуух нөхцлийг бүрдүүлэх.
Гэр бүл, эцэг эхийн хувьд:
• Гэр бүлийн орчинд хүмүүжих нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн, өөртөө итгэх итгэлд эерэгээр нөлөөлдөг тул гэр бүл, ойр дотны хүмүүс хүүхдүүдтэйгээ нээлттэй, идэвхтэй харилцах,
• Хүүхдийг эрт унтуулах,
• Гэр бүлд таатай, дотно уур амьсгал бүрдүүлэх,
• Хүүхдийг аль болох багаас нь тодорхой зүйлд төвлөрч, гүйцэтгүүлж сургах,
• Сургуулиас зохион байгуулж буй ажлуудад оролцоход нь хүүхдээ дэмжих,
• Спортын дугуйлан, секцэд хүүхдээ хамруулах,
• Үе тэнгийнхэн, найз нөхөдтэйгээ харилцах харилцааг нь дэмжих.
• Хүүхэд санаагаа бүтэн өгүүлбэрээр, гүйцэд илэрхийлэх чадварыг нь дэмжих,
• Хүүхдийг тэсвэр тэвчээртэй занд сургах.
Судалгаа хийсэн:
МУБИС. Боловсрол судлалын сургууль
- Н.Оюут-Эрдэнэ, магистр
- Ш.Ичинхорлоо, доктор, профессор
- О.Жаргалсайхан, магистр
- Т.Булганзаяа, магистр
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!