Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний 10 сарын байдлаар Монгол улс 66618 иргэнээр бүл нэмжээ

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд энэ оны эхний арван сард 66277 эх амаржиж, амьд төрсөн  хүүхдийн тоо 66618 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 4192 буюу 6.8 хувиар, хүүхдийн тоо 4271 буюу 6.9 хувиар өссөн таатай мэдээ байна. 

График: Амьд төрсөн хүүхдийн тоо, жил бүрийн эхний 10 сарын байдлаар

2004 - 2013 оны эхний сард амьд төрсөн хүүхдийн тоо

Дээрх графикаас харвал, есөн жилийн өмнө буюу 2004 оны мөн үед амьд төрсөн хүүхдийн тоо 37216 байсан нь одоогоос 1,8 дахин бага байжээ. 

Төрөлт нэмэгдэж байгаа ч харамсалтай нь улсын хэмжээгээр энэ оны эхний арван сард нялхсын эндэгдэл 953 болж,  өмнөх оны мөн үеийнхээс дөрвөн хүүхэд буюу 0.4 хувиар, тав хүртэлх насандаа 1181 хүүхэд эндэж, 26 хүүхэд буюу 2.3 хувиар өссөн таагүй мэдээллийг Статистикийн ерөнхий хорооноос ирүүллээ. 

Хүснэгт: Нэг хүртэл насандаа эндсэн хүүхдийн тоо, бүсээр

Аймаг 2013. 09  2013. 10 
Улсын дүн 853 953
Улаанбаатар 398 445
Хангайн бүс 186 206
Баруун бүс 127 143
Зүүн бүс 50 58
Төвийн бүс 92 10

Төрөлт нэмэгдэж байгаа ч нялхас, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нэмэгдэж байгаа нь яах аргагүй эрүүл мэндийн салбарын анхаарах ёстой асуудал болж байна. 

Түүнчлэн эцэг, эхчүүд гэр бүл төлөвлөлт, ээж болохдоо бэлдэх, жирэмсний эрт үеэс эрүүл мэндийн хяналтад орж эхлэх зэрэг иргэн хүний өөрөөс нь шалтгаалах хариуцлага чухал байгааг ч онцлох хэрэгтэй.