ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны кассгүй дэлгүүр хэрхэн ажилладаг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны Амазон компани өчигдөр буюу Даваа гарагт өөрийн төрөлх хот Сиэтлд “Amazon Go” нэртэй анхны кассгүй хүнсний дэлгүүрийг нээсэн юм.

Уг дэлгүүрийн үүдэнд үйлчлүүлэгч нэвтрэх гарцууд байрлуулсан байна. Гарцаар нэвтрэхдээ гар утсан дээрээ суулгасан Амазон аппликэшнээс код уншуулах гэнэ.

 

Дэлгүүр дотор бусад супермаркетуудын адил хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг өрсөн лангуунууд байна. Үйлчлүүлэгч эндээс бараа сонгож торондоо хийх бүрт олон талд байгаа хиймэл оюуны технологиор тоноглогдсон камернууд үйлчлүүлэгч болон барааг таньж, уг хүний Амазоны дансан дахь сагсны жагсаалтыг нь шинэчилдэг. Харин бараа бүр дээр ямар нэг мэдрэгчтэй шошго, наалт огт байхгүй.

 
 

Бараагаа буцааж лангуунд тавивал жагсаалтаас хасдаг байна. Дэлгүүрт цөөн тооны ажилчид байгаа нь согтууруулах ундаа авахад иргэний бичиг баримтыг нь шалгадаг, дэлгүүрийн хаана ямар бараа байгааг зааж тусалдаг ажээ.

 
 

Ингээд бараагаа цуглуулсан хүн анх орсон гарцаараа дэлгүүрээс зүгээр л гараад явна. Гарсны дараахан Амазоны данснаас тооцоо нь автоматаар хийгддэг байна.

Бараа хулгайлах ямар ч аргагүй. Нэгэн сэтгүүлч туршилтаар шилтэй ундаа хулгайлж, цүнхэндээ нууж гарсан ч тооцоог нь Амазон алдалгүй хийж байжээ.

 
 

Ирээдүйн дэлгүүрийн загвар гэж хэлж болох Amazon Go цаашдаа өргөжих эсэх талаар мэдээлэл алга байна. Ямартай ч Америк даяар ажилладаг 3.5 сая кассны ажилтанд ажил мэргэжлээ солих цаг ирж байгаа бололтой.

 

Эх сурвалж: New York Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
123 [202.21.106.167] 2018/1/26
Энэ бол маш том дэвшил ч нөгөө талаар бас л ухарч байгаа хэрэг xaxa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.34] 2018/1/25
KOMMUNIZM gej ene dee! udahgui bugd iim bolnoo...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.122] 2018/1/24
Гол асуудал манай монгол банкны төгрөгийн картанд байгаа, стандартын дагуу биш болохоор apple pay, android pay холбоход бөөн асуудал гараад байгаа юм
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.21] 2018/1/24
Технологийг ухаантай хичээнгүйнүүд нь хийж залхуу, шүүмжлэгч буюу голомтгой төрлийн хүмүүс дандаа сайжруулах санааг өгдөг гэж байгаа.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.31.21] 2018/1/24
Хаашдаа бүгд л гар утастай шахуугаас хойш шууд утаснаас нь уншдаг байх хэрэгтэй. Утсан дээрээ автобусны каарт байгаад шууд цэнэглээд автпбусанд орох дамжихдаа уншуулаад явах ёстой. Даанч манай мангарууд солонгосын комиссын бараа шиг хуучин юм авчирч картыг нь зарна тсэнэглэнэ ч гэх шиг.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.161.122] 2018/1/24
Одоо ч хүмүүс nfcsim аваад автобусандаа гар утасаа уншуулаад явж байгаа шдээ.
2 | 0 Хариулах
Зочин [182.160.4.169] 2018/1/28
chamd yamarch technologiin oilgolt alga naizaa yum unsh sudal
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.44] 2018/1/24
Монголчууд шавар зуурмагт суралцах түүгээрээ барилга төмөр зам барих нарийн технологид удахгүй суралцана юун тэр дэлгүүр хиймэл оюун ухаан монголчууд энд ялж явна бидэнд ирээдүйн технологи хөгжил сонин биш бид энд дэлхийн шавар урлалыг дараагийн түвшинд гаргахаар зэхэж байна түүгээрээ бид дайснаасаа хамгаалсан шавар хана урд хил дагуу олон зуун мянган цэргийн хүчээр босгож жинхэнэ утгаараа ялах болно
7 | 4 Хариулах
Зочин [103.10.22.93] 2018/1/26
ЭНЭ ЧИНЬ Л ЖИНХЭНЭ УТГААРАА "ОЮУНЫ ДОРОЙТОЛ" ГЭДЭГ НЬ БАЙНА ДАА...
0 | 0 Хариулах
Иргэн [202.21.106.147] 2018/1/30
чи худал хөгжил ярьж баялагаа зөөхөөс юу ч мэдэхгүй хийдэг хүмүүс нь цаан чинь хийж байна, Баттулга Монгол улсыг хөгжүүлчих гээд байгаа болхоор чиний [хориотой үг] чинь савирлаа бодит амьдрал дээрээ бууна шүү мал минь
0 | 0 Хариулах
Зочин [103.229.177.46] 2018/1/23
Манай хулгайч нар яаж хийж байгаад хусаад гараад ирэх байхдаа
4 | 0 Хариулах
Зочин [202.21.106.114] 2018/1/23
Манай дэлгүүрүүд худалдан авагчаа байдалд ортол нь дагана ш дээ. Тэгсэн мөртлөө кассанд дээр нь нэг л хүнтэй. Сагснаасаа гаргаж тавь ч гэх шиг.
24 | 0 Хариулах
Зочин [27.123.212.143] 2018/1/23
10 орчим насны хөвгүүдийг бол бүр ичтэл нь дагадаг юм бнлээ, миний муу хүү бүр гайхчихсан орж ирсэн ккк
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.21] 2018/1/24
Загатнасан газар маажив. Ганц надад тэгж санагддаггүй л юм байна. Бүдүүлгийн бүдүүлэг. Тэр зэрэг бол уг нь засч болох зүйл. Дэлгүүрийн эзэн ганц л зорилготой. Яаж юмаа худалдан авагчдад зарах вэ? Байдалд оруулаад муухай харьцаад байвал хүн дахин очих уу? Номин бол одоо өчнөөн олон жил боллоо сайжирвал сайжрахаар мэндлэх ч үгүй тэс хөндлөн харж байгаад үйлчилсэн. Гунигийн царайтай хэдэн хүмүүс дургүй ч ажиллаж байна гэсэн сэтгэгдэл төрж байна. Дэлгүүрийн эзэд мэдээж үйлчилгээний соёл харьцаа харилцаа гадарласан, гэвч хүмүүстээ шаардлага тавьдаггүй юм шиг байгаа юм. Тэгвэл тэднийг тэнд цалинжуулж зогсоож өөрийн бизнесээ унтраах ямар хэрэг байна. Халаад чадах хүнийг нь тавих хэрэгтэй.
8 | 0 Хариулах
Зочин [182.160.3.147] 2018/1/24
er ni huwiin tureesiin tasguud ni gaigui shu, [хориотой үг] zan saitai, ymaa zarchii gj boddog ym shig bgaan, za ter hunii yman deer suugaad tsalin awch bgaa humuusuu udriin tsagaa yaj bariidee gsen shig, aimar muuhai hajuud ircheel deerees dooroos shagaigaal
1 | 0 Хариулах
guest [124.158.93.91] 2018/1/25
бас тэгж шууд хэлж болохгүйл дээ юу гэдэг билээ цалиндаа тохируулж ажиллана гэдэг билүү тэр л байх халаад дараа нь тэрнээсээ долоон дор хүн ажилд авах болно манайхны цалин арайл шүү дээ яаж амьдар гэж байгаа юм хэцүү шүү дээ номингын цалин дунджаас доош гээд бод тэгэхээр хүмүүс нь цанаасаал нэг л гундуу бх нь аргачгүй юм дөө. манай бизнесийх нь шудрага бус хуваарилалттай өөрөөл баяжиж байвал хэдэн ажилчид бол хамаагүй гэсэн хувиа хичээсэн аминчхан шунахай харин өндөр хөгжилтэй оронд бол эсрэгээрээ хангалттай цалин өгөөд өөрөө бага хэмжээний ашиг авч удаан хугацаандаа амжилттай ажиллана гэсэн холыг харсан бодолтой бизнесийн ёс зүйтэй ажилчидтайгаа хамтдаа хөгжих ёс зүйтэй юмдаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2018/1/26
Guest. яг голыг нь олоод хэлчихлээ. ажилчдаа бодно гэж байхгүй шүү дээ. хүн гэж үзэхгүй. Монголын аль ч байгууллагууд, компаниуд. цалин нь шаар шавхруу шиг. Өвдөх ч эрхгүй. Эздийнх нь тансаглал, тэнэглэл тэнгэрт хадсан. Үйлийн үр гэж бий дээ.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.4.169] 2018/1/28
shudargaasaa hulgaich nar ni dutahgui olon bolhoor tegej baigaa yumaa ta end emzegleh hereggui
0 | 0 Хариулах