Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Таван Толгой ХК-ийн нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ 2017 оны II улирлын байдлаар 1085.9₮

WWW.GAULI.MN
2018 оны 1 сарын 8
Gauli
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гаүли ҮЦК-с 2017.12.25-нд гаргасан Таван Толгой ХК-ийн судалгааг танилцуулж байна. www.gauli.mn

Салбар: Чулуун нүүрс олборлолт
Симбол: TTL
Нэгж хувьцааны ханш: 9,000₮
Хувьцааны тоо ширхэг: 52,665,200ш
Зах зээлийн үнэлгээ: 473,986,800,000₮


Таван Толгой ХК 2017 оны эхний хагаст 255 тэрбум төгрөгийн Борлуулалтын орлого олж, Орлогын татварт 20 тэрбум төгрөг төлж, тайлант үед 57.1 тэрбум төгрөгийн Цэвэр ашигтай ажиллаа.

Монгол улс 2017 оны эхний 6 сарын нүүрсний экспорт 19.1 сая тонн буюу өмнөх онтой харьцуулахад (9.6 сая тонн) 99% илүү байна. Харин 7 сараас Хятадын тал боомтын үйл ажиллагаагаа чангатгаж, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж эхэлсэн. Ингэснээр боомтоор нэвтрэх тээврийн хэргслийн тоо эрс буурсан. 6 сард 4 сая тн нүүрс экспортолсон бол 7 сард 1.9 сая тн болж эрс буурсан.

Харин 8 сараас хойш сард дунджаар 2.4 сая тн нүүрс экспортолж байна. Энэ тоо хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага зэрэг өсөх хандлагатай байна. 2017 оны 12 сарын 13-22–ны хооронд түр нүүрс тээвэрлэхийг зогсоосон бөгөөд энэ нь 140 км үргэлжилсэн тээврийн цувааг багасгах зорилготой байсан.

Хувьцааны төвлөрөл

  • Төрийн өмч: 51%
  • Ажнай Корпораци ХХК: 19.69%
  • Шандас Импекс: 16.31%
  • Бусад: 13%

Санхүүгийн үзүүлэлтүүд:

Хэмжих нэгж: тэрбум төгрөгөөр

# Нийт орлого Цэвэр ашиг Нийт ашиг Өмчийн өгөөж Хөрөнгийн өгөөж
2013 161.7 62 82.9 65.44 55.28
2014 30.8 4.4 6.1 9.66 25.12
2015 25.3 0.572 2.6 2 1
2016 176 54 67.5 68.4 36.59
2017/2 255 57 84 68.03 33.66

 

Нэгж хувьцаанд ногдох ашиг

Өр хөрөнгийн харьцаа PS ratio PB ratio PE ratio
1179.1 15.53 1.97 3.36 5.14
84.2 359.98 7.5 5.04 52.18
10.9 49.8 6.14 5.43 271.58
1026.1 46.5 0.81 1.81 2.64
1085.9 50.52 0.99 3 4.42

Санхүүгийн үзүүлэлтүүдийг дүгнэвэл:

  • 2016 онд ханшийн зөрүүнээс 4.2 тэрбумын ашигтай, 2017 оны эхний хагаст -6.6 тэрбумын алдагдалтай ажилласан байна.
  • 2017 оны эхний хагас жилийн нийт борлуулалтын орлого 255 тэрбум болж өмнөх жилийн борлуулалтаас орлогоос 44% илүү байна.
  • 2017 оны хагас жилийн цэвэр ашиг 57 тэрбум болж 2016 оны цэвэр ашгаас 6% илүү байна.
  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (НХНА) гэдэг нь ногдол ашиг тараах боломжтой мөнгөн дүнг харуулдаг. 2016 онд 1026.1 төгрөг байсан бол 2017 оны 2-р улиралд 1085.9 төгрөг бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн НХНА-с 6% илүү байна.
  • PS ratio буюу Үнэ борлуулалтын харьцаа нь нэгж хувьцааны үнийг НХНО-д харьцуулсан харьцаа юм.
  • P/S харьцаа 0.99 байна. PS харьцаа 2-5-ын хооронд байвал өсөлтийн хувьцаа.
  • PB ratio нь хувьцааны зах зээлийн үнийг компанийн баланс дээрх бодит үнэлгээтэй харьцуулсан харьцаа юм. Энэ харьцаа 2-5 хооронд байвал хэвийн гэж үзнэ. Харин Таван-Толгойн хувьд P/B харьцаа 3.00 байна.
  • PE ratio нь НХНА үнэтэй нь харьцуулсан харьцаа. Хэрэв PE харьцаа 15-с бага бол зах зээлийн үнэ хямд 15- с их байвал зах зээлийн үнэ өндөр үнэлэгдсэн гэж үздэг. TTL нь хувьд PE харьцаа нь 4.42 байгаа нь зах зээлийн үнэ хямд байгааг илтгэж байна.
  • 2016 онд нийт ашгийн 80% буюу 45.9 тэрбум төгрөгны ногдол ашиг болгон нэгж хувьцаанд 872 төгрөг тараасан

Техник шинжилгээ:

 

Техник шинжилгээг дүгнэвэл:

2017/09 Таван толгой ХК санхүүгийн тайланд энэ жилийн цэвэр ашиг 54 тэрбум, PE харьцаа нь 2.64 байгаа нь хувьцааны ханш бага байгааг илтгэж байна.

Мөн техник шинжилгээгээр 2016 оны 3 сараас ханш өсөх чиглэлийн тренд эхэлсэн бөгөөд ханшийн уналтын доод цэг 3000(төг), энэ цэгээс өсөж 6850(төг) төвшинг давж 9900(төг) төвшинд хүрэх магадлалтай байна. Ханш цаашид одоогийн цэгээс 9900(төг) төвшинд болон 12000(төг) төвшинг хүрэх магадлалтай байна.

Таван толгойн хувьцааг худалдаж авахийг санал болгож байна.

Эрсдэлийн талаарх сануулга:

Энэхүү ханшийн таамаглал нь ханш өснө буурна гэсэнд баталгаа өгөхгүй болно. Энэ зөвхөн шинжээчийн таамаглал тул энэ ханшийн таамаглалаас үүссэн аливаа эрсдэлийн шинжээч болон Гаүли ҮЦК хариуцахгүй болно.