Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Монголбанкны Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг УИХ тогтоодог баймаар байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжив.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт, асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Ханшийг хариуцах эзэнтэй болж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг УИХ тогтоодог байхаар төсөлд тусгамаар байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд нийцсэн цалин хангамж авна гэж хуулийн төсөлд тусгасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөд байна. Яагаад хууль зөрчсөн төсөл оруулж ирж байгаа юм бэ" гэлээ. 

ВИДЕО

Цалин мөнгө нь ажилдаа зохицож байх ёстой

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Монголбанкны Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын санхүү зах зээл, мөнгөний бодлогыг удирдаж байдаг амаргүй албан тушаал.

Ийм учраас цалин мөнгө нь ажилдаа зохицож байх ёстой гэж бодож байна" гэв. 

Төвбанкны хуультай холбоотой улстөржсөн зүйлүүд яригдаж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Сүүлийн үед Төвбанкны хууль орж ирж байгаатай холбоотой улстөржсөн зүйлүүд их яригдаж байна. Тэртээ тэргүй алдаа оноонд тодорхой шалтгаанууд байсан гэдгийг ард түмэн ойлгож байгаа.

Тиймээс асуудалд зөв талаас нь хандаж хэрэгтэй. Төвбанк Засгийн газраас болон санхүүгийн хувьд хараат бус байх ёстой гэж ярьдаг. Хараат бус байлгая гэвэл өнөөдрийн оруулж ирж байгаа төслийг дэмжих хэрэгтэй.

Төвбанкан дээр орж ирсэн хяналт шалгалтын дэмжлэгийн заалтуудыг дэмжих ёстой. Арилжааны банкинд тавих гэж байгаа хяналтад шүүмжлэлтэй хандаж байгаа нь харагдаж байна.

Арилжааны банкны дотоод асуудалд орох гээд байна, банкнуудыг хаах гээд байгаа гэсэн болгоомжлол байх шиг байна. Мэдээж хэрэг Төвбанкны ерөнхийлөгч ямар нэг арилжааны банкны ерөнхийлөгчтэй таарахгүй байлаа гээд банкыг нь хаачихгүй шүү дээ" гэлээ.

ВИДЕО