Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн БУЦААН ОЛГОЛТЫН бүрдүүлэх материал

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө.

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөж байна.

Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.  /Холбоос:  http://www.mta.mn/c/view/11643/

Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ”, 

24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж заасан байдаг.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Орон сууц худалдан авсан иргэний бүрдүүлэх материал

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д 
“Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөрөө амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасны дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг чөлөөлөхөд бүрдүүлэх баримтын жагсаалт

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Маягт бөглөх заавар:

 
 

Эх сурвалж: Нийслэлийн татварын газар, Татварын ерөнхий газар