Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хүүхдийн спортын багийг тээвэрлэж явсан микро автобус Буриадад осолджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Буриадад аялж явсан Монголын хүүхдийн спортын баг тамирчид авто замын осолд орж, жолооч нь гэмтсэн тухай тус мужийн онцгой байдлын алба өнөөдөр мэдээлжээ.

Тэднийг тээвэрлэж явсан микроавтобус машинтай мөргөлдсөн байна. “Улаан Үд-Хиагтын хурдны замын 70 дахь километрт Монголоос хүүхдийн спортын баг тамирчдыг тээвэрлэж явсан микроавтобус өөр нэг машинтай мөргөлдсөн байна” хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ.

Урьдчилсан байдлаар машинуудын жолооч нар бэртэж, эмнэлэгт хүргэгдсэний нэг нь Монгол улсын иргэн байсан гэнэ. Микроавтобусанд нийт 15 зорчигч явсны 12 нь Монголын тамирчин хүүхдүүд байжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгааг эх сурвалж мөн мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: РИА Новости