Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эмзэг бүлгийн хүүхдүүдэд “Шарга даага” киног төлбөргүй үзүүллээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг зохион байгуулагчид олон нийтэд соёлын үйлчилгээг хүргэх, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд залуучуудын соёлын хэрэгцээг хангахад ихээхэн анхаарч ажиллаж байна.

Үүний эхлэл болгож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын 100 гаруй хүүхдэд өнөөдөр “Шарга даага” уран сайханы киног үнэ төлбөргүй үзүүллээ.

Түүнчлэн энэхүү киноны найруулагч Ч.Хоролдорж болон киноны бусад уран бүтээлчидтэй уулзаж, ярилцах боломжийг олгосон байна.

Монголын кино урлагийн шинэ соргог бүтээлийг хүүхдүүдэд танилцуулах энэхүү арга хэмжээг ССАЖЯам санаачлан зохион байгуулж байгаа аж.